Эрдэмтэд 3D хэвлэгч машины тусламжтай эсийн өсгөврийн аргаар мах үйлдвэрлэх өртгийг буруулах арга олжээ.
Шиан Жяотун-Ливерпуль их сургуулийн мэдээлснээр, сүүлийн жилүүдэд эрдэмтэд амьтан ашиглалгүйгээр мах ургуулах арга эрэлхийлсээр ирсэн. Ингэснээр, нэгдүгээрт, цагаан хоолтнуудад мах идэх боломж олгох зорилготой. Хоёрдугаарт байгаль орчны ачааллыг бууруулна гэж экологичид үзэж байна. Гэвч өнөөг хүртэл хиймэл махны өртөг маш өндөр байгаа тул их хэмжээгээр үйлдвэрлэх боломжгүй байна.
Харин Сингапур, Хятадын эрдэмтдийн хамтарсан баг энэ асуудлыг шийдэхийн тулд хүнсний хог хаягдал буюу үр тарианы хальсаар 3D хэвлэгч машинд зориулсан “хор” үйлдвэрлэх арга сэджээ. Эл принтерийн “хор” нь махан бүтээгдэхүүнд бүрэн уусдаг ба үйлдвэрлэлийн өртгийг нь ч бууруулах боломжтой болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )