АНУ-ын Хөдөө аж ахуйн яам Калифорни мужийн “Upside Foods” болон “Good Meat” компанид амьд тахианы эсээс лабораторид гаргаж авсан тахианы махыг супермаркет болон ресторануудад зарах зөвшөөрөл олгожээ.
“Associated Press” агентлагийн мэдээллээр, АНУ-ын эрүүл мэндийн яам тус хоёр компанийн бүтээгдэхүүнийг идэхэд тохиромжтой гэж үзсэнээс хойш хэдхэн сарын дараа ийн борлуулах зөвшөөрөл олгосон байна. Ингэхдээ, лабораторийг аргаар гаргаж авсан тахианы мах дэлгүүрийн лангуун дээр ойрын үед гарч ирэхгүй. Учир нь ийм төрлийн мах үйлдвэрлэх нь өртөг өндөртэй тул их хэмжээгээр үйлдвэрлэх боломжгүй байна.
“Upside Foods” үйлдвэр жилд 22 тонн мах үйлдвэрлэх хүчин чадалтай бол АНУ-ын жирийн тахианы махны үйлдвэрийн хүчин чадал жилд 22.6 сая тоннд хүрдэг байна. “Upside Foods” болон “Good Meat” компани зөвхөн Сан Франциско болон Вашингтоны өндөр зэрэглэлийн хоёр ресторанд бүтээгдэхүүнээ зарахаар одоогоор төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )