Японы Токиогийн анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд цианобактери буюу далайн бичил замгаас мах гаргаж авах тэжээллэг уусмал бүтээжээ.
“Scientific Reports” сэтгүүлд бичсэнээр, хиймэл орчинд мах ургуулахад махны булчингийн эсийг өсгөхөд шаардлагатай амьтны цусны ийлдэс шаардагддаг байна. Амьтны цусны ийлдэс нь өндөр өртөгтэй байдгаас гадна ёс зүйн болон халдвар хамгааллын асуудал үүсгэдэг. Харин энэхүү шинэ судалгаагаар эрдэмтэд булчингийн эсийн өсөлтийн явцад гардаг хорт бодисыг шингээдэг цианобактери гарган авчээ. Эдгээр бактери нь сүүн хүчил болон аммиакийг тэжээллэг вируват болон амин хүчил болгон хувиргадаг байна.
Туршилтын явцад цианобактерийг хархны элэгний эстэй нэгтгэх замаар булчингийн эсийн хөгжилд шаардлагатай өсөлтийн хүчин зүйлсийг гарган авчээ. Ингэхэд сүүн хүчлийн агууламж 30 хувь, аммиакийн агууламж 90 гаруй хувиар буурсан байна. Түүнчлэн, цианобактерийн боловсруулдаг тэжээллэг бодисуудын тусламжтай булчингийн эсийн өсөлтийн хурд гурав дахин нэмэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )