Хиймэл оюуны удирдлагаар бэлэн хоол хэвлэдэг 3D принтер бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 02

Хонконгийн шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэд хиймэл оюун ухаан, хэт улаан туяагаар хоол бэлтгэх технологийг хослуулсан 3D хэвлэх машины системийг бүтээжээ.

Энэхүү дэвшилтэд технологи нь хоол хүнсийг 3D хэвлэх машинаар хэвлэх уламжлалт аргад тулгардаг нэмэлт боловсруулалт, микробын бохирдол болон хязгаарлагдмал хэлбэр зэрэг асуудлыг шийдэж байна.

Эрдэмтэд графин халаагуур болон агаарыг нарийн хянах төхөөрөмжийг ашиглан цардуулаар нарийн хүнсний бүтээгдэхүүн хэвлэсэн байна. Ингэхдээ эдгээр хоол хүнс нь хэвлэгдэх явцад хэлбэр болон чанараа алдаагүй байна. Эл технологийн гол онцлог нь тусгай алгоритмын тусламжтай хоол хүнсний нарийн хээг гаргадаг генератив хиймэл оюун ухааныг нэгтгэсэн явдал гэнэ.

Энэхүү инновац нь хоолны тусгай дэглэмтэй, залгиур хоолойн гэмтэлтэй хүмүүст илүү ач холбогдолтой аж. Үүнийг өндөр настнуудын асрамжийн төв, эмнэлэг, ресторануудад өргөнөөр ашиглах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu