Нидерландад үрийн шингэний донор, 550 хүүхдийн биологийн эцэг болсон эрийг шүүхэд өгчээ.
“Тhe Telegraph” хэвлэлд мэдээлснээр, Гааг хотын хөгжимчин, 41 настай Жонатан Жейкоб Мейерийг Нидерландын “Donorkind” сан шүүхэд өгсөн байна.
Түүнийг үрийн шингэнээ олон удаа хандивласнаас цус ойртох эрсдэлийг нэмэгдүүлсэн хэмээн буруутгаж байна. 2017 он гэхэд тэрбээр 102 хүүхдийн биологийн эцэг болсон байжээ. Тус сан Мейерт дахин эр бэлгийн эсээ хандивлахыг хориглохыг шаардаж байна. Учир нь тэрбээр Нидерландын хуулиар тогтоосон хязгаарын хэд дахин давуулжээ. Нидерландын хуулиар эр бэлгийн эсийн донорт 12 эмэгтэйгээс 25-аас дээшгүй хүүхэдтэй болохыг зөвшөөрдөг байна.
“Donorkind” сан түүний биологийн материалуудыг устгахыг шаардаж байна. Мейер хэд хэдэн олон улсын үрийн шингэний сантай, тэр дундаа Дани, Украины сантай ажилладаг байна. Кенид оршин сууж байгаа Мейер худалдан авагчидтай нууц нэр ашиглан интернэтээр харилцдаг аж. Өнгөрсөн онд “Donorkind” сан хууль бусаар өөрийнхөө эр бэлгийн эсийг үр суулгахад ашиглаж байсан арван эмчийг илрүүлж байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Шал балай юм