Дэлхийн цусны донорын өдөр

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 14

Өнөөдөр Дэлхийн цусны донорын өдөр тохиож байна. Энэ өдрийг хүний цусны бүлгийг нээсний төлөө 1930 онд Нобелийн шагнал хүртсэн Австрийн эмч, дархлаа судлаач Карл Ландштейнерын дурсгалыг хүндэтгэн төрсөн өдрөөр нь тэмдэглэдэг болжээ.

Анх Дэлхийн цусны донорын өдрийг 2004 оны зургаадугаар сарын 14-нд тэмдэглэж, 2005 оноос жил бүр зохион байгуулах тухай тогтоолыг Дэлхийн эрүүл мэндийн ассамблей баталж байв.

Аюулгүй цус, цусан бүтээгдэхүүн болон цус сэлбэлтийн үйлчилгээ нь эрүүл мэндийн тусламж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах салбарын чухал бүрэлдэхүүн юм. Донорын цус жил бүр олон сая хүний амийг аврахаас гадна олон өвчтөний амьдралын чанарыг дээшлүүлдэг.

КОВИД-19 цар тахлын туршид шилжилт хөдөлгөөний хязгаарлалт болон бусад хүндрэлүүдийг үл харгалзан олон орны цусны донорууд цусаа өгч, бусдын амь насыг аварсаар байна.

2021 онд Дэлхийн цусны донорыг өдрийг “Цусаа хандивлая: Дэлхийд амьдрал цохилсоор байг” уриан дор тэмдэглэж байна. Энэ өдөр дэлхий өнцөг булан бүрд амьдарч буй цусны доноруудад талархал илэрхийлэх, цусаа хандивлах хүмүүнлэгийн уриалгад нэгдсэн залуусыг урамшуулах, тэднийг үлгэрлэх зорилготой.

Дэлхий дахинд жилд давхардсан тоогоор 118.4 сая цусны хандив цуглардаг байна. Үүний 40 хувь нь дэлхийн нийт хүн амын 16 хувь амьдардаг өндөр орлоготой улс орнуудад ногддог байна.

Өнөөдөр дэлхийн 60 гаруй оронд цусаа хандивлах нь сайн дурын үйл хэрэг. Цусны донорууд мөнгөн төлбөр авдаггүй бөгөөд зохион байгуулагчид урамшуулал болгон бэлэг дурсгалын зүйлс, хөнгөн зууш өгдөг байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITY (129.205.113.173) 2024 оны 02 сарын 10

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW 780,000.00

0  |  0
Top