Өнөөдөр буюу зургаадугаар сарын 14-нд дэлхий даяар Цусны донорын өдрийг тэмдэглэж байна. Энэ өдөр хүний цусны бүлгийг нээснийхээ төлөө Нобелийн шагнал хүртсэн Австрийн эмч Карл Ландштейнерийн төрсөн өдөр.
Дэлхийн цусны донорын өдрийг анх 2004 оноос тэмдэглэж ирсэн түүхтэй. Аюулгүй цус, цусан бүтээгдэхүүн болон үүнтэй холбоотой үйлчилгээ нь эмнэлгийн тусламж, нийгмийн эрүүл мэндийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ салбар өдөр бүр олон сая хүний амь насыг аварч, олон өвчтөний амьдралын чанарыг дээшлүүлж байна.
Дэлхий дахинд хоногт 118.5 сая хүн цусаа хандивладаг байна. Тэдний 40 хувь нь өндөр орлоготой улс орнуудад ногдож байна. Цус хандивлах нь дэлхийн 60 гаруй улс оронд үнэ төлбөргүй, буяны үйлс юм. Цусны доноруудад мөнгөн урамшууллын оронд бэлэг дурсгал, хөнгөн зуушаар дайлдаг байна.
Сэтгэгдэл ( 0 )