Үрийн нэг донорын 20 гаруй хүүхдэд хорт хавдар илэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 29

 

Европт үрийн шингэний нэг л донорын 20 гаруй хүүхдэд хорт хавдар илэрчээ. Ингэхдээ хүүхдүүдэд цусны багадалт, Ходжкины бус лимфом зэрэг хэд хэдэн төрлийн хорт хавдар оношлогдсон байна.

Үрийн шингэний донор болох эрэгтэй Европын найман оронд дор хаяж 67 хүүхэдтэйгээс 23 нь түүний гений ховор мутацыг өвлөн авчээ. Гений материал өгөхөөсөө өмнө хүүхдүүдийн эцэг бүрэн хэмжээний шинжилгээ өгөөгүй байна. Үргүйдлийг эмчлэх эмнэлгийн үйлчилгээ авсан хоёр гэр бүлийн хүүхдүүд хорт хавдартай гэсэн онош авч, эмнэлэгт гомдол мэдүүлсний дараа эрэгтэйг шинжилгээнд хамруулжээ. Донор эр өөрөө эрүүл аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.55.188.114) 2025 оны 05 сарын 30

балиар юм бэ нэг хүний эсийг өчнөөн тараагаад зарчихдаг юм бншд сэжиг.

1  |  0
зочин(202.55.188.114) 2025 оны 05 сарын 29

балиар юм бэ нэг хүний эсийг өчнөөн тараагаад зарчихдаг юм бншд сэжиг.

0  |  0
Close menu