Доналд Трампт 136 жилийн хорих ял оноох боломжтой

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 05

Нью Йорк хотын Манхэттэн дүүргийн шүүх АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампт 34 зүйл заалтаар ял төлөвлөөд байна.

“Fox News” сувгийн тооцоолсноор, түүнд 136 жилийн хорих ял оноох боломжтой. Түүнийг буруутгаж буй зүйл заалт бүр дөрвөн жилийн хорих ялын заалттай аж. Доналд Трамп порно киноны од Сторми Дэниэлст төлбөр төлөхдөө санхүүгийн луйвар хийсэн хэрэгт унаад байгаа билээ.

Тэрбээр АНУ-ын түүхэнд эрүүгийн хэрэгт буруутгагдсан анхны ерөнхийлөгч асан болж байна. 

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2023 оны арванхоёрдугаар сарын 4-нд товлогдсон ч хэргийг ирэх оны нэгдүгээр сард хэлэлцэх юм. Нью Йорк хотын прокурор Элвин Брэггийн мэдээлснээр, Доналд Трамп 2016 оны ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гэмт хэргээ нуун далдлах зорилгоор санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутгагдаад байна. Мөрдөгчдийн үзэж буйгаар, Трампын өмгөөлөгч Майкл Коэн порно киноны од асан Сторми Дэниэлст 2006 онд Трамптай дотно харилцаатай байсан гэх мэдээллийг нуухын тулд 130 мянган ам.доллар төлжээ. Төлбөр төлөх явдал нь хууль бус биш ч Трамп өмгөөлөгчдийн хамтаар үүнийг хуулийн үйлчилгээ авсны төлбөр хэмээн бүрдүүлсэн байна. Энэ нь Нью Йорк мужийн хуулиар тайланг хуурамчаар үйлдсэнд тооцогдож, эрүүгийн шийтгэл оноох заалттай. Энэ хэргийн төлөө өмгөөлөгч Майкл Коэн 2018 онд гурван жилийн ял авсан ба тухайн үед ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан Трамп хэргээс хуурай гарчээ. АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп Сторми Дэниэлстэй холбоогүй байсан, өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдэж, энэ хэргийг сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс оролцох оролдлого, улс төрийн зорилготой хэмээжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шударга АРД(192.82.86.200) 2023 оны 04 сарын 06

Хууль шударгаар үйлчилдэг эрх чөлөөний эх орон Америкт Трамп гэх нөхрийн хууль бус эрүүгийн хэргийг нь шүүж байна. Одоо Монголд жанхуу гэх Монгол улсыг хорлосон адгийн новшийг нэн даруй баривчилж хууль бусаар олсон 1.2 тэрбум ам долларыг нь улсын орлого болгох хэрэгтэй.

1  |  0
Зочин(202.126.88.219) 2023 оны 04 сарын 07

Trump буруугүй. Энэ бол цэвэр ардчилсан намын заваан явуулга. жо бхйден мэтийн чөтгөрийн хийж буй ажил

1  |  2
Top