Өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр БНСУ-ын Дэгү хотын шүүхийн байранд "Сурагчдаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн" гэх багшид холбогдох шүүх хурал боллоо.
Олон нийтийг цочирдуулсан уг хэрэгт холбогдсон 32 настай, ахлах сургуулийн багш 2022 оны тавдугаар сараас 2022 оны зургаадугаар сарыг дуустал сурагчтайгаа 11 удаа бэлгийн харилцаанд орсон гэх мэдээлэл бий аж. Уг хэрэг гарах үед сурагч 17 настай байжээ. Хохирогчийн саналыг албан бичгээр авах, эсвэл шүүх хуралд гэрчээр оролцуулах хүсэлтийг хэлэлцэх болно гэдгийг шүүгдэгчийн өмгөөлөгч дурдлаа.
Эх сурвалжийн дурдаж буйгаар багш эмэгтэйн нөхөр эхнэрээ сурагчтайгаа зохисгүй харилцаатай байсан, мөн сурагч багшаараа дамжуулан дүнгээ өөрчлүүлсэн тухай мэдээлснээр уг хэрэг ил болжээ. Үүний дараа ахлах сургуулийн зүгээс багш эмэгтэйг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан байна.
Багш эмэгтэйн зүгээс сурагчтайгаа бэлгийн харилцаанд орсноо хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ үүнд ямар нэгэн хүчирхийллийн шинж чанартай зүйл байгаагүй хэмээжээ. Шүүгчийн зүгээс хоёр тал харилцан тохиролцсон байж болох ч насанд хүрээгүй хүүхдийг хуулийн хүрээнд хамгаалах шаардлагатай байдаг учраас багш бүсгүйг нэг талаараа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нь зөв хэмээн үзэж байгаа аж.
Олон нийт уг хэргийг хэрхэн шийдвэрлэх тал дээр анхаарал хандуулсаар байна. Мөн эцэг, эхчүүдийг өсвөр насны хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг уриалж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Азтай бацаан.Жаргах замын садаа нөхөр.Баригдалгүй явахгүй дээ.