Хятадын Коммунист намын Төв хороо авлигын эсрэг тэмцлийн хүрээнд төрийн байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газар болон спортын байгууллагуудад санхүүгийн зөрчил илрүүлэх зорилгоор сахилгын шалгалт явуулж эхэлжээ.
Синьхуа агентлагийн мэдээлснээр, байцаагчдын 15 багийг томилоод байна. Сахилгын шалгалтын эхний шатанд төрийн өмчит 30 үйлдвэрийн газар, таван санхүүгийн байгууллага болон Хятадын спортын төв агентлагийг хамруулна. Байцаагчид тухайн газар хагас сараас 2.5 сарын хугацаанд шалгалт хийх гэнэ. Үүнээс гадна тусгай шууд утас ажиллуулж, сахилгын зөрчлийн талаарх гомдол авах хайрцаг байрлуулахаар болжээ.
Сүүлийн жилүүдэд хэд хэдэн банк, санхүүгийн байгууллага, хөлбөмбөгийн холбоод санхүүгийн сахилгын зөрчил болон авлигын хэрэгт холбогдоод байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )