Хятадын шүүх “CITIC Group”-ын хуучин захиралд 18 жилийн хорих ял оноов

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 19

БНХАУ-ын Чанша хотын дунд шатны шүүх хөрөнгө оруулагч “CITIC Group” компанийн гүйцэтгэх захирал асан Жао Зинвэньд 18 жил хорих ял оноожээ.

CCTV сувгийн мэдээлснээр, түүнийг авлигын хэрэгт буруутай болохыг тогтоосон байна. Жао Зинвэньд мөн .32 сая юанийн торгууль ногдуулжээ.

Тэрбээр гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хууль бусаар олж авсан мөнгөө хураалгаж, мөрдлөгийн явцад саад учруулаагүй тулд зөөлөн шийтгэл ногдуулсан гэж шүүхийн тогтоолд дурджээ.

2012 онд Ши Жиньпин тэргүүтэй тав дахь үеийн удирдагчид төр засгийн эрхэнд ирснээс хойш тус улсад авлигын эсрэг тэмцэл эрчимжсэн билээ. Албан мэдээллээр, өнгөрсөн хугацаанд 4.1 мянган хүн авлигын хэргээр шийтгэл авсан байна.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ганихарсан шүүх(172.69.252.140) 2021 оны 09 сарын 20

нийслэлийн прокурор нямдорж арай хэтэрнээ.зөвхөн ганц удаагийн хоолны мөнгөөр торгуулаад явна гэдэг арайл дэндэж байна.монголд хууль шүүх байхгүй.бүгдээрээ дарга болохын төлөө бүгдээрээ улсын сан хөмрөгийг уралдаж идэхийн төлөө.яагаад гэвэл хууль байхгүй.

0  |  0
Зочин(172.69.252.136) 2021 оны 09 сарын 20

Улсын мөнгө идэгсэд давж заалдсаар байгаад ямарч ял жил авдаггүй биздээ.Ер нь шүүх,прокур гэж байхын хэрэг байна уу

0  |  0
ЗОЧИН(172.69.252.138) 2021 оны 09 сарын 19

18 жил гэвүү, гэтэл үүнээс их авилга авсан Нямдорж прокурор 2 жил түр хугацаагаар ажлаасаа чөлөөлөгдөх шийтгэл авсан биздээ , манай улс нэгээс хоёр жилийн хугацаатайгаар Хятадтай нэгдвэл бүх авилгачдаас салах байх

0  |  0
Top