Боловсролын сангийн зээлтэй 230 хүний хамаарлыг шалгаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 17

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд ИНЕГ, ШШГЕГ, “Монгол шуудан” ХК, Боловсролын зээлийн сан, “Барилгын хөгжлийн төв", Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллага, салбарт хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчлүүдийг арилгуулах чиглэлээр Зөвлөмж хүргүүлэх, хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулжээ.

Боловсролын зээлийн сангаас 1997-2014 он хүртэлх хугацаанд зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан 230 оюутан гэрээний үүргээ биелүүлсэн байдал, нийтийн албан тушаал эрхэлж байгаа эсэх, тэдний улс төр, бизнесийн нөлөө бүхий этгээдүүдтэй хамааралтай эсэхийг тодруулан шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top