Гаражийн нурангид дарагдсан хүмүүсийг хайхаар РОБОТ нохой ажиллуулжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 19

 

Орон нутгийн цагаар мягмар гарагт АНУ-ын Нью Йорк хот дахь машины зогсоол нурж, 1 хүн амиа алдаж 5 хүн шархатжээ.

100 жилийн настай тус барилга дотор ажиллах нь аюултай хэмээн үнэлэгдсэн учраас аврах албаны ажилчид робот нохой ажилуулахаар шийджээ. Энэ тухай хотын дарга Эрик Адамс "Робот нохой маань байшинд орох боломжтой байсанд бурхандаа талархъя. Аюултай нөхцөл байдалд хүмүүсээ аюулгүй байлгахын тулд ийм сонголт хийсэн" гэжээ. 

Хэргийн газраас хийсэн бичлэгт 75 мянган ам.долларын үнэтэй энэхүү робот нохойг аврах албаныхан жилийн өмнө эрэн хайх ажиллагаанд зориулан худалдан авчээ. Далматин үүлдрийн нохойг санагдуулам тус робот нохойг Спот хэмээн нэрлэжээ. 

Робот нохойнуудыг энэ зунаас эхлэн өндөр эрсдэлтэй хэргийн үеэр ажиллуулахаар зэхэж байгаа тухай холбогдох албаныхан мөн мэдээлжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top