"DAISO" дэлгүүр хөдөлмөрийн мөлжлөг хийсэн гэх шүүмжлэлд өртөв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 24

 

Өмнөд Солонгос дахь хамгийн том нэг долларын сүжлээ дэлгүүр болох "Daiso" нь агуулахын ажилчдынхаа хөдөлмөрийг мөлжиж байна гэх шүүмжлэлд өртжээ. Мөн компанийн хөдөлмөр эрхлэлтийн журамд тусгагдсан хөдөлмөрлөх үндсэн эрх, сэтгэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд нь халдаж байна гэх шүүмжлэлд өртөх болжээ. 

"Dasio" нь Өмнөд Солонгост нийт 1440 салбар дэлгүүртэй бөгөөд агуулах болон дэлгүүрийн ажилчид нийлээд 10.000 гаруй ажилтантай. Өнгөрсөн жилд тус дэлгүүр нийт 3 их наяд воны ашиг олжээ. Ингэхдээ ажилчдаа илүү цагаар ажиллуулж байсан нь тогтоогдсон байна. 

 

 

"Daiso"-ийн 2017-2022 оны үйлдвэрлэлийн ослын тайланд осолд орсон ажилчдын тоо 48-114 болж өсжээ. Үйлдвэрийн осолд ихэвчлэн дунд эргэм насны эмэгтэй ажилчид өртдөг байна. Тэд ясны хугарал болон гэмтэл авах нь элбэг байдаг гэжээ. 

2017 онд тус компани ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа дээрээс тушаасан заавар, тушаалыг дуулгавартай дагах нэмэлт гэрээнд гарын үсэг зурахыг албаддаг гэх мэдээлэл шуугиан тарьсан. Тус компанийн хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн үндсэн эрхийг зөрчсөн хэд хэдэн заалт байсан нь ил болсон бөгөөд байгууллагын зөвшөөрөлгүйгээр хурал, хамтын ажиллагаанд оролцож үг хэлэх, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгсөн тохиолдолд сахилггын шийтгэл ноогдуулна хэмээн заасан байжээ. 

Энэ тухай компанийн үйлдвэрчний эвлэлийн ажилчид хэвлэлийн бага хурал хийн олон нийтэд мэдээлжээ. Тэдний ил гарган мэдээлж буй эдгээр зүйлсэд эрх баригчид анхаарлаа хандуулж, Daiso A-Sung компанитай хийсэн гэрээгээ эргэн нэг харахыг шаарджээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.20.116) 2023 оны 04 сарын 24

Кимчинүүд угаасаа Япон гэхээр шээс нь гоождог улс, ер нь эвгүй хонзогнуур улс ш дээ

0  |  0
Top