Нэг ч ялагдалгүй яваа хоёр америк боксчин болох Жервонта Дэвис, Райан Гарсия нар энэ сарын 23-нд Лас-Вегас хотноо халз үзэлцсэн.
"Танк" хочит Дэвис долоодугаар үед хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авч, яруу замналаа (29-0, 27 KO) үргэлжлүүлсэн бол Райан Гарсия Гарсией (23-1, 19 KO) анхныхаа ялагдлыг хүлээлээ.
Тулааны дараа Гарсия өрсөлдөгч нь түүний гэмтлийн талаар мэдэж байсныг дурьдаад, “Манай багт харх байсан нь гунигтай байна. Итгэхэд бэрх ч үнэхээр харх байсан нь илэрлээ. Би ялагдсанаа үүгээр зөвтгөх гэж хүсээгүй. Би ялагдсан, ингээд боллоо. Би эргэж ирнэ. Гэхдээ би манай багийн хэсэг нь, ойр дотнын минь хэн нэг нь миний замыг хөндөлссөнд шоконд ороод байна” гэж бичсэн юм.
Оросын “Чемпион” сайтад гарсан энэ талаарх нийтлэлийг Zindaa.mn орчуулан хүргэснийг ЭНД ДАРЖ уншина уу.
АНУ-д удахгүй тулаанаа хийх гэж байгаа манай боксчин Э.Цэндбаатар тулааны өмнө түүний бэлтгэл хангагчаар ажилласан.
Түүнтэй холбоотой ээлжит дуулиан дэгдээд буй энэ үед Э.Цэндбаатар өөрөө олон нийтийн сүлжээнд дараах тайлбарыг хийлээ.
Тэрээр “Өчигдөр Райан Гарсия тоглосон. Тэр "Танк"-д хожигдчихлоо. Гэдсэндээ цохилт аваад ялагдчих шиг боллоо. Райан Гарсия гэмтэлтэй байсан. Би өнөөдөр видео бичлэг оруулсан. “Намайг уучлаарай. Би бэлтгэл дээр чамайг гэмтээсэн. Тэрний улмаас чи хожигдчихлоо” гэж инстаграм дээрээ тавьсан чинь хүмүүс боож үхэх гээд бөөн юм болж байна.
Райан дээр бооцоо тавьсан хүмүүс байна, мөнгөө алдаад уурлаж байна, зарим нь энэ монгол залуу хэн бэ гээд шуугиад эхэлж байна. Харааж ерөөх хүн ч нэмэгдээд, дагагчид олшроод, ер нь лааж байна. Миний хувьд уучлал гуйж л тийм видео хийсэн.
Би сарын 6000 ам.долларын цалинтай бэлтгэл хангагчаар ажиллаж байсан. Зургаа дахь спарринг дээр яг давтаж байсан цохилтоо гэдсэнд нь хийгээд гэмтээчихсэн. Ингээд Райан эмнэлэг рүү, би тал цалинтай гэр рүүгээ харьсан. Ажлаас халагдсан гэсэн үг. Ер нь уучлаарай гэдгээ л бичлэгээрээ дамжуулах хүсэлтэй байсан” гээд мөн “Надад боломж байгаа. Миний ялдаг байсан хүмүүс бүгдээрээ олимп, дэлхийн аварга болчихсон байна. Би сахилга баттай байж, бүх бүсийг нь авна гэдэгтээ итгэлтэй байна. Жиндээ таван бүстэй аваргыг маргаангүй аварга гэж ярьдаг. Би 27-нд Нью-Йоркод тулаантай. Энд ирээд гурван сар болж байна. Яаж сайжирснаа харуулна. Тулаан дээр уулзацгаая. Би Райанаас уучлал гуйсан болохоос өдөөн хатгалт хийгээгүй шүү” гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 13 )
Доор харааж ерөөсөн зулбагсагнууд минь салтаагаа майжаад өмхий амаа хамихаад дараан юу болохын хараад суу зугбагснуудаа. Цэндээ тулаанаа хийгээд яллаа шдээ хэн бэ гэдгээ дахин дахин баталсаар бна. Эргүү шээснүүд минь
vg yria chin ooriigoo margtsan ooriigoo mynadag hvn bolgood nogoo tamirchnaa hvndetgesen sanaa zobson zvil ogt alga oiriigoo ilvv dobiilgoson vg concogdoj baina . Garsia hyrdan edgeed ooriigoo haryylaarai zob hvnee hajyydaa bailgaarai hichneen hetsvv baisan boloo .
оросын мэдээ битгий үзэж бай монголчуудаа! Оросууд монголыг доромжилох доош нь хийх боломжийг хэзээч алдахгүй тийм лаларын мөхөж сөнөж байхдаа таарсан үндэстэн шүүдээ
далдганасан мал юм даа чи, \nөөрийгөө дөвийлгөх гээд эргүүтэх чинь хэнд ч хэрэгггүй,\nийм юман дээр ам бөх байсан нь амь бөх байдаг юм эргүү бацаан минээ
Teneg mal
БООВ хэвээрээ л үлдэнэ
Тэгээл буруу сэхэх гээд бдаг хөөрүү зангаа дарах хэрэгтэй залуу хүн олон жил өмнө чинь бна манайхан амжилт богино нэг гарч ирээд тэгээд мартаад алга болдог харин гадаад тоглогчид олон жилийн турш тогтвортой тоглосоор улам амжилтад хүрдэг. Сагсуу зангаа дарах хэрэгтэй лав энэ тэр хтйгээ байлгүй даруу бай наана чинь Монголд биш
Бага далдагна тэнэг ээ
Тагнуул. Сэжигтэй бэлтгэл хангагч, гээд их л муухай нэр авлаа даа. Өөрийгөө илэрхийлэхдээ ч Монголчууд бид анхаармаар байна. Зүгээр л сумынхаа фэйс групп дээр саналаа солилцдог шиг ярьж болохгүй шүү дээ. Энэ чинь дэлхий. Монголын сумын амьдрал, худгийн очероос ялгаатай. Бас гүүгл транслэйтийг болгоомжтой ашигла. Сайн орчуулагч хүнд ч гүүгл транслэйт хэрэг болдог, гэхдээ энэ програмын орчуулсныг найруулга, учир зүйн хувьд ялгаж засаж чадах хүн л ашиглавал өндөр үр дүнтэй.
Асуудал салдаггүй, аманцар залуу юм аа чи, хэзээ том болно оо.
Хүнд гай болохгүй амьдарч суралдаа дүү.
alsan yavsan gazraa dandaa asuudal uusgeh uher yum aldaanda suralthaaggui humuujeegui yavah uu amjilt gargah tusam huv bie zuv\n avj yavah ug yarigaa bodoj gargah hariuthlaga soeltoi boloh baital ene huu barildhaasa umnu taahalzah zan dandaa uuriigu tamruu shireh yum daruuhan amjilt aa gargach undurt garchaad muurvul yasan yum bol dandgar zan danda urtuu gai boloh ii
Harh ih myyhai amtan shuu .