Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар Парисын олимпод эх орноо төлөөлөн оролцох боломж олгохыг хүсэж, Монголын боксын холбоонд ханджээ.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа энэ тухай хүсэлт бичсэн өргөдлөө нийтэлж, "Миний бие өнгөрсөн хугацаанд удаа дараа сахилгын шийтгэл хүлээж, та бүхнийхээ итгэлийг алдаж байсан билээ. Тэр бүх үйлдэлдээ харамсаж, Монголын боксын холбоо, Удирдах зөвлөл, боксын хамт олноосоо уучлал хүсэж байна. Миний сүүлийн хүсэл болох Парисын олимпын эрх олгох тэмцээний 63.5 кг жинд сорил хийхийг минь зөвшөөрч өгнө үү. Парисын олимпын тэнгэрт эх орныхоо далбааг мандуулахын төлөө хичээх болно" гэхчлэн байр сууриа олон нийтэд нээлттэй илэрхийлээд байна.
Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу!
Сэтгэгдэл ( 5 )
Хар тамхи татаад хотын төвөөр өдрийн цагаар шалдан гүйж байгаад цагдаад баригдсан нөхөр шүү дээ. Би эсэргүүцэж бна. Удирдах зөвлөлийн хурал дээр байлаа мбх хасах үед
Уг нь сайн боксчин, харин жоохон хүмүүжих хэрэгтэй
Боломж олгож дэмжье
Энэ бүтэхгүй ээ. Одоо л ёс зүйтэй болов гэж.\n
Ээ дээ Чадах уу,хүн зодно,шалдалж гудамжны стриптиз үзүүлнэ