Монголын Ирвэс хамгаалах сангаас ОХУ-д тусламжийн хүрээнд хоёр ирвэс бэлэглэхээр болжээ. Монгол хос ирвэсийг Красноярск хязгаарын “Роев ручей” хүрээлэнд байлгаж, үржүүлэх гэнэ.
Ирвэс бол Улаан номд багтсан маш ховор амьтан юм. Ирвэсийг ОХУ-д ирбис, Тувад ирбиш, Казахстанд ирвиз, Туркт ирбиз гэж нэрлэдэг. Одоогийн байдлаар дэлхийд 4000 ирвэс байгаа нь Хятад, Афганистан, Бутан, Энэтхэг, Казахстан, Кыргызстан, Монгол, Балба, ОХУ, Пакистан, Тажикстан, Узбекистан улсуудад байна. Энэ бүх оронд ирвэсийг Төв Азийн хүч чадлын бэлгэ тэмдэг гэж үзэн, баригдашгүй араатан хэмээн домог ярианд дурдсан байдаг.
Хятад 1500-2000 толгой
Монгол 700-1200
Кыргызстан 500
Энэтхэг 400
Балба 300
Пакистан 300
Тажикстан 150
Орос 120
Казахстан 100
Афганистан 100
Бутан 100
Узбекистан 50
Сэтгэгдэл ( 5 )
ОХУ-д ирвэс 120 ширхэг байхад Монголын ирвэс хамгаалах сангаас яагаад хос 2 ирвэс өгч байгаа юм бол доо!!! Манайд ирвэс 1000 хүрэхгүй Улаан номд багтсан ХОВОР амьтан тул анхааралдаа авч үржүүлэх ёстой шүү дээ!!!
No no
Zboli boli
No
Юун ирвэс вэ. Ямаа л өгвөл өг. Муу сайн дарангуйлагчид.