Рианна, A$AP Rocky нар "Met Gala" дээр гэрлэв үү?

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 02

 

Хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа Рианна болон A$AP Rocky нар "Met Gala 2023" дээр гэрлэсэн гэх цуурхал дэгдэж эхэллээ.

Дуучин Рианна цэцгэн чимэглэл бүхий нөмрөг, хуримын даашинзыг санагдуулам Valentino брэндийн урт хормойтой цагаан даашинз өмсөж ирсэн бол реппэр A$AP Rocky Gucci брэндийн хар костьюм өмсжээ. 

Олон нийт тэднийг яг л хуримлаж буй хосууд шиг харагдаж байгааг онцлон, магадгүй хуримын зар дуулгаж буй далд утга байж мэднэ хэмээн бичиж эхэлжээ. Тэд хүүхэдтэй болох гэж байгаа тухайгаа тун ч өвөрмөц байдлаар илэрхийлсэн. Тиймээс энэхүү таамаглал үнэний ортой байж мэдэх гэнэ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top