MET GALA | Ким Кардашъяаны сувдан даашинз Нью Йоркын гудамжийг бүрхэв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 03

 

Реалити шоуны од Ким Кардашъяан "Met Gala 2023" ёслолд 50.000 ширхэг цэнгэг усны сувд бүхий даашинзтай хүрэлцэн ирсэн. Schiaparelli Haute Couture загвараар гоёсон тэрээр даашинзаа үдэшлэг дуустал бүтнээр нь хадгалж чадсангүй. 

Тэрээр зочид буудалдаа буцаж ирэх үедээ сувдан хэлхээс нь тасарч, сувднууд нь Нью Йоркийн гудамжинд асгарчээ. Тэрээр энэ тухай "Би охиндоо сувднуудыг түүж аваарай гэж хэлсэн. Тэд бол жинхэнэ сувд. Охин маань тэднийг бүгдийг нь түүгээд цүнхэндээ хийсэн" гэжээ.  

 

 

Schiaparelli брэндийн албан ёсны хуудсанд бичсэнээр Кардашъяаны уг даашинзны сувдан хэлхээс бүрийг олон арван урчууд 1000 гаруй цагийг турш хэлхэж, их бие дээр нь тогтоожээ. Мөн тус даашинзанд 16.000 орчим болор талст оржээ. 

 

 

Ким Кардашъяан өнгөрсөн жил ч мөн адил даашинзаа сүйтгэсэн гэх дуулианд өртсөн. "Met Gala 2022"-д алдарт Мэрилин Монрогийн даашинзыг өмсөж ирсэн Ким энэхүү үйл явдлаас сарын дараа даашинзны шигтгээнүүдийг алга болгож, гэмтээсэн хэмээн буруутгагдан олон нийтээс чамгүй зэмлэл хүртсэн. Үүнээс үүдэн түүнийг 2023 оны Met Gala ёслолд урихгүй байж мэднэ гэх цуурхал хүртээл дэгдээд байсан билээ. 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.84) 2023 оны 05 сарын 06

Ёоё, бүр гайхмаар, ямар цаг үе гэхээрээ хүний толгой биш бөг с мөгс нь үнэ цэнэтэй болдог байнаа. Манайхан бас дуурайгаад шалдан нүцгэн гүйлддэг болсон байна лээ. Яаж ч хичээгээд энэ хүүхэнд хүрэхгүйм чинь аятайхан байвал дээр дээ

2  |  0
Зочин(103.26.193.184) 2023 оны 05 сарын 06

Загвар зохион бүтээгч нь залхуу юм уу эсвэл ийм мэдрэмжгүй му. Плажны материал дээрээ сувдаа барьж оёдог бгаадаа, хээ гаргаад загварлаг болгож болмоор л харагдах юм. Ийм залхуу унжуулсан юм ганц алхаа л тас татийшд угаасаа.

2  |  1
B(64.119.18.211) 2023 оны 05 сарын 06

Ene avgai yaaj olni anhaarald orhoo sain mednee sensatsi paparatsi aar mungu oldog shude kk

5  |  2
Top