Тавдугаар сарын 3-нд "Sm Entertainment" EXO хамтлагийн Кай тавдугаар сарын 11-нд цэргийн албанд татагдахаар болсон тухай мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд "Бид Кай-ийн цэрэгт элсэх тухай гэнэтийн мэдээг хүргэж байна. Кай энэ оны сүүлээр болох ЕХО хамтлагийн эргэн ирэлтэд бэлдэж байсан ч цэрэг татлагын тухай хуульд саяхан өөрчлөлт орсны улмаас тавдугаар сарын 11-нд цэрэгт татагдахаар болсон.
Кай-ийн хүслийг хүндэтгэн бид цэрэгт татагдах газар, цагийг олон нийтэд зарлахгүй байхаар шийдсэн. Мөн тус өдөр товлогдсон арга хэмжээнүүд цуцлагдах болно гэдгийг ойлгохыг хүсэж байна. Бид "ЕХО" хамтлагийн удахгүй гарах шинэ цомгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг батлагдсных нь дараа мэдээлэх болно" гэжээ.
Уг мэдэгдэл цацагдсаны дараа Кай инстаграм хуудсаараа дамжуулан лайв хийсэн бөгөөд цэрэгт татагдахаар болсон тухайгаа нулимс дуслуулан ярьжээ. Эргэн ирэлтээ хийхээр шаргуу бэлтгэл хийж байсан тэрээр төлөвлөсөн олон ажлаа хийж чадахгүй болсондоо сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.
"ЕХО" хамтлагийн 11 жилийн ой энэ жил тохиож буй. Хамтлагийн гишүүн Бэк Хён өнгөрөгч хоёрдугаар сард хамтлагаасаа гарч буйгаа зарласан бол энэ удаад Кай гэнэт цэрэгт татагдахаар болсон нь шүтэн бишрэгчдийг багагүй цочирдуулаад байна.
Сэтгэгдэл ( 4 )
Аягүй мэдрэл муутай юмаа. Солонгос юмуу Англи хэлнээс зөв орчуулж чаддаггүй юмуу. Эсвэл Translate ашиглаад тэрийгээ Copy Paste хийгээд оруулдаг юмуу? Baekhyun 2 сард цэргээс халагдаж ирсэн болохоос хамтлагаас гарна гэсэн юм бол байхгүй. Зөв орчуулга хийж сурчаад мэдээ оруулмаар юм.
Баталгаатай эх сурвалжаас үнэн бодитой, цогц мэдээллийг хүргэнэ гэсэн уриатай юм бол энүүгээрээ л бай л даа! Хамтлагийн гишүүн Бэкхён хамтлагаасаа гарсан зүйл огт байхгүй. Баталгаатай эх сурвалжаас мэдээллээ аваад ахин дахин нягталж байж мэдээлэл оруулж байхыг хүсье!
Baekhung hamtlagaasa graakqshde
Baekhyun hamtlagaasaa garaagvishdee. 2sard tsergees halagdj l irsen dee. Sain sudalj bgd bicheerei