Өмнөд Солонгосын Хууль зүйн яамнаас өнгөрсөн хоёр сарын хугацаанд 13.000 хууль бус цагаач тус улсыг орхин гарсан тухай мэдээллээ.
Тус улсын Засгийн газар өнгөрөгч аравдугаар сараас хойш БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан гадаадын иргэдийн эсрэг авах арга хэмжээгээ эрчимжүүлсэн. Энэхүү ажлын хүрээнд гуравдугаар сарын 2-с дөрөвдүгээр сарын 30-ний хооронд болсон олон нийтийн арга хэмжээ, тээвэр хүргэлт, орон нутагт байрлах үйлдвэрүүдэд хяналт, шалгалт хийжээ.
Энэ үеэр нийт 7578 бичиг баримтгүй цагаач баривчлагдсан бөгөөд тэдний 6863-г албадан гаргаж, 208 хүнд торгууль ногдуулж, үлдсэнийг нь шалгаж байна хэмээн холбогдох яамнаас мэдээллээ.
Тус яамны мэдээлснээр он гарснаас хойш 5,247 хууль бус цагаач сайн дураараа явах хөтөлбөрөөр тус улсыг орхин гарсан бөгөөд тэдэнд ямар нэгэн торгууль ноогдуулалгүй, нэвтрэх хязгаарлалтыг түдгэлзүүлэлгүйгээр БНСУ-аас гаргажээ.
Хууль бус цагаачдыг ажиллуулж байгаад баригдсан 1701 ажил олгогч, 12 хууль бус хөдөлмөр зуучлалын байгууллагад торгуулийн арга хэмжээ авчээ.
Хууль бусаар оршин сууж буй эсрэг хэрэгжүүлсэн ажлын хүрээнд он гарснаас хойш 25.000 хууль бус цагаачийг саатуулсан хэмээн тус улсын Хууль зүйн яамнаас мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Өмхий кимчинүүд