Se7en, И Да Хе нарын хуримын өмнөх зургууд дэлгэгдлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 04

 

Дуучин Se7en болон жүжигчин И Да Хе нарын хурим тавдугаар сарын 6-нд болно. Хосууд хурим болохоос гурав хоногийн өмнө хуримын өмнөх зургуудаа олон нийтэд танилцууллаа. 

Эдгээр зургуудыг жүжигчин И Да Хе өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан нийтэлжээ. Зурагныхаа тайлбар хэсэгт "Зурагнууд маань дэндүү сайхан харагдаж байна" хэмээн бичсэн байсан И Да Хе "Бид сүүлийн найман жилийн турш үерхэж байгаа болохоор гайхах зүйл байхгүй мэт санагдаж магадгүй...

Гэхдээ яагаад хэлэхээс ингэтлээ ичээд байгаа юм бол оо. Би та нартаа энэ тухайгаа яаж хэлэх вэ гэж их бодсон. Ирэх тавдугаар сард бид урт хугацааны үерхлээ эхнэр, нөхрийн хэмжээнд хүргэнэ гэж амалсан. Миний насан туршийн хань болох хайртдаа сайн эхнэр, том түшиг тулгуур нь болох болно" хэмээн хуримаа хийх гэж байгаа тухайгаа хуваалцаж байжээ. 

Хосууд 2016 оноос эхлэн болзож эхэлсэн. Энэ удаад олон нийтэд цацсан зургууд нь тэдний "Y" сэтгүүлд зориулан авахуулсан хуримын зургууд ажээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top