G-Dragon-ий "2NE1" хамтлагийн Dara-д илгээсэн АЛДААТАЙ бэлэг

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 04

 

2NE1 хамтлагийн гишүүн Dara өчигдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 3-ний өдөр "Big Bang" хамтлагийн гишүүн G-Dragon-оос ирсэн тусгай бэлэгний зургийн инстаграм хуудаснаа нийтэлжээ. 

G-Dragon саяхан Nike-тай хамтарсан тусгай загварын гутал, хувцас гаргасан. Цөөхөн тоогоор үйлдвэрлэгдсэн уг хувцаснуудаасаа Dara-д бэлэг болгон илгээсэн ч харамсалтай нь энэхүү бэлэг дээрх бичиг алдаатай байжээ. Dara-ийн бүтэн нэрийг хувцасан дээр нь хатгамал хэлбэрээр бичсэн байх бөгөөд Сан Да Ри Пак хэмээн алдаатай бичсэн байжээ. 

Тэднийг үерхэж байж магадгүй гэх мэдээлэл өмнө нь хэд хэдэн удаа цацагдаж байсан. G-Dragon инстаграм хуудасны нэрээ G-Daragon хэмээн сольсон, мөн тэд нэрээ ижилхэн болгох үүднээс xxxibgdrgn, daraxxi болгосон зэрэг цуурхал дэгдэж эхэлсэн бөгөөд энэ удаад ч мөн Dara-д тусгай бэлэг илгээсэн нь үерхлийн цуурхлыг баталж байна хэмээн интернэт хэрэглэгчид таамаглаж байна. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top