Дарханчууд Засаг дарга Б.Азжаргалыг “ГАЗРЫН НАЙМААЧИН” гэв

2023 оны 05 сарын 05

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалын тухай таагүй мэдээллийг дарханчууд бидэнд ахиад ирүүллээ. Манай сонин лхагва гаригийн дугаартаа түүний Дархан сумын 31 дүгээр хороололд нэг тэрбум төгрөгийн үнэлгээтэй хаус бариулж, 216 сая төгрөгөөр тавилга авсан талаар дурдаж байсан бол өнөөдөр түүнийг “Газрын наймаачин” гэх мэдээллийг өгсөн төдийгүй ил далд байгаа газруудыг шалгаж өгөхийг хүссэнээ манай сониноор уламжилсан юм.

Учир нь аймгийн Засаг дарга Б.Азжаргалын баруун гар гэгдэх Газрын албаны дарга Д.Батчулууныг хуулийн байгууллагаас өнгөрөгч сард цагдан хорьсон байна. Үүнд зөвхөн Газрын албаны дарга бус Засаг дарга ч холбоотой гэдгийг өгүүлсэн.

Эх сурвалжийн хэлж байгаагаар бол Газрын албаны дарга Д.Батчулуун 3,400 м2 долоон газар эзэмшдэг байна. Дэлгэрүүлбэл, 40 га-1, 10 м2-1, 20 м2-1, 2700 м2-1, 39 м2-1, 500м2-2, 84м2-1 гээд нийт 3400 м2 гаруй эзэмших зориулалтын долоон ширхэг газартай хэмээн 2021 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгт дурджээ. Б.Азжаргалын хувьд Засаг дарга болсон даруйд газар эзэмшлийн хэмжээ нь огцом өссөн гэх мэдээлэл бий. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад Дархан сумын Засаг дарга байхдаа 2017 онд 75 саяын үнэ бүхий эзэмших, 1344м2-1, эзэмших, 500 м2-1 хоёр газартай байсан бол 2018 онд Эзэмших-12000 м2-1, Эзэмших-1344 м2-1, Эзэмших-22000 м2-1, Эзэмших-500 м2-1 гэсэн олон газартай болсон ч үнэлгээ нь 65 сая болон буурсан бол 2019 онд дээрх онтой адилхан Эзэмших-12000 м2-1, Эзэмших-1344 м2-1, Эзэмших-22000 м2-1, Эзэмших-500 м2-1 газрууд нь хэвээрээ ч үнэлгээгээ 75 сая хэмээн мэдүүлсэн байна.

Харин аймгийн Засаг дарга болоод 2020 онд 87 сая төгрөгийн үнэ бүхий Эзэмших-12000 м2-1, Эзэмших-1344 м2-1, Эзэмших-22000 м2-1, Эзэмших-500 м2-2 газруудаа дахин мэдүүлж, үнэлгээгээ өсгөсөн бол 2021 онд ч 95.5 Эзэмших-1344 м2-1, Эзэмших-22000 м2-1, Эзэмших-500 м2-2, Эзэмших-799 м2-1 газруудтай хэмээн мэдүүлсэн байна. Нэг хүнд ийм олон газрын хэрэг байхгүй.

Тэгэхээр яах аргагүй газрын наймаачин гэдгийг нотлох мэт. Магадгүй түүнийг Газрын албаны даргынх нь араас шалгаж таарна. Өдгөө 461 дүгээр ангид хоригдож байгаа Д.Батчулуун хамтрагчаа хаацайлж, хэргийг ганцаар үүрэхгүй гэдгийг ч хэлсэн. Бид дараагийн дугаартаа түүний Зулзагын голын хөвөөнөө байх зуслангийн байшин, газар, мөн “Ланд-300” маркийн автомашин хэрхэн ямар замаар худалдан авсан гэх зэрэг сонирхолтой баримтуудыг хүргэх болно. Ийм л нэг аймгаасаа баян Засаг дарга Бурхантын хөндийд дураараа дургиж байхад хууль хяналтын байгууллага анзаарч харахгүй байна гэж үгүй. Мөн түүнийг томилсон, өргөж дэмжсэн Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд анхааралдаа авна гэж найдаж байгаагаа дуулгасан юм.

С.ДАНЗАН

Үргэлжлэл бий.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дархан Уул аймаг(103.26.194.62) 2023 оны 05 сарын 10

Төрийн албан хаагч яаж ингэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн бэ. Дөнгөж эхлэж байхдаа ийм байгаа юм чинь өшөө удвал Хаян Насанбат цаашаа юм биш үү. Баларсан юм бээ

0  |  0
Зочин(202.126.89.141) 2023 оны 05 сарын 06

Жавхлан сайдын фракцын хүн гэдгийн байна лээ яаж зүгээр байхав,Жавхлан нь ямар хүн билээ????

0  |  0
Зочин(103.26.194.63) 2023 оны 05 сарын 06

Үгүй мөн хачинаа саяхан л магтаад байсан одоо үзэж чадахаа байжээ. Муухай хүмүүс шү

0  |  1
зочин(103.212.118.236) 2023 оны 05 сарын 05

шинэ цагийн баян цээж өвчтэй гэж үнэн юм даа ямар ч хуулийн мэдлэг байхгүй жинхэнэ наймаачин шүү дээ ялангуяа авгай нь наймаачдын удам биз дээ дархан даяар маши авахдаа 200 сая төгрөг бэлэн тоолж өгч машин авсан гэцгээж байна

0  |  1
иргэн(122.201.22.244) 2023 оны 05 сарын 05

Азжаргалаа чи Дарханы залуусыг ажилтай орлоготой болгоход юу бүтээв дээ хөгийн новш ингэж амьдрахаар үхээч

0  |  0
zochin(49.105.90.7) 2023 оны 05 сарын 05

buh hurungiig huraaj avj ajil .s halj yavuuldag thag yum bich u darga geed ardtumen niig hohroodog heden on be naad uhriig ajiltai hooltoi bailgaj bgaan ardtumen bid uchir ard tumend taalgadahgui bol yavuulj hooslood yavuulj chadah uchij odoo 2023onoos ehelj ard tumend hund surtal ajil aa hiij chadahgui uls mgl ard tumen nees hulgai hiih uls iig bid urchuuhgui davraahgui on jil irj bga shu alda gargaval hariuthlaga hatuu ue irj bgaag naad uheh oilgoosoi avsan bol ugdug jam bga

0  |  1
Иргэн О (202.55.188.83) 2023 оны 05 сарын 05

Сумын мэргэжилтнээс эхлээд ганц ч өдөр бизнес хийж үзээгүй залуу тэрбум тэрбумаар пээдийж байхад сайн дарга гшшш

0  |  1
zz(203.98.77.4) 2023 оны 05 сарын 05

Ug n ner saitai hun bizdee songuuli duhuud hudlaa harluulaad bna daa manai mgl chuud unen getsuu humuus yum daa

0  |  2
зочин(103.212.118.236) 2023 оны 05 сарын 05

газрын асуудал засаг даргатай заавал хамаатай даа

0  |  0
Top