Аймгаасаа баян дарга Б.Азжаргалын баримтыг ихэс дээдэст хүргэхүй

2023 оны 05 сарын 09

 

Нэгэн цагт Н.Энхбаярыг “Улсаасаа баян Ерөнхийлөгч” хэмээн ад шоо үздэг байв. Тэгвэл орчин цагт аймгаасаа баян дарга тодорсон нь Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал гэдэг нь бидэнд удаа дараа ирүүлсэн баримт мэдээлэл, иргэдийн байр сууринаас ил болж байна. Түүний хувьд 2020 онд аймгийн дарга болсон даруйд танил тал, анд нөхдөө агентлаг, газрын даргаар томилж, мөнгө угаах, хөрөнгөжих ажлаа амжуулж эхэлжээ. Ийнхүү гурван жил засаг ноёны суудалд залрахдаа аймгаасаа баян Засаг дарга гэх нэрийг зүүх болов.

Б.Азжаргалын хувьд аймаг удирдах ажлаа зайнаас амжуулдаг гэдгийг ч иргэд нуусангүй. Тухайлбал, өдгөө шуугиан тариад буй бэлгэвч зарахыг хориглосон захирамжаа Солонгосоос гаргаж байх жишээтэй. Өнгөрөгч гуравдугаар сард Европын орнуудаар явсан бол дөрөвдүгээр сард АНУ-аар гээд эрхэм засаг ноён хилийн чанадаас тушаал шийдвэр, захирамж гарган, ажил хийсэн дүр эсгэдэг бололтой. Мөн Дархан-Уул аймагт газрын наймааг гааруулсан хүний нэг нь Б.Азжаргал дарга аж. Ийнхүү булхай нь илрэхээр Газрын албаны даргаа барьж өгчихөөд өөрөө хилийн чанад зугаалж явна гэнэ. Ийм л нэг дээрээ засаг захиргаагүй, дэргэдээ түмэнгүй дур зоргоор аашлах Засаг даргыг чухам яагаад суудалд нь суулгаад байгааг ойлгох юм алга.

Өнөөдөр Засгийн газраас “Таван Ш” ажиллагааг хэрэгжүүлж, төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг хоморголон шалгаж, эрхийг нь хүртэл түдгэлзүүлж байхад Б.Азжаргал гэгч ямар гээчийн эрх мэдэлтэн хэний ивээлд байна вэ гэх хардлага ч дагуулах болов. Тиймээс манай сонин аймгаасаа баян Засаг даргын тухай баримтуудыг дарханчуудын хүсэлтээр түүнийг баталгаажуулсан Засгийн газар, шалгах ёстой АТГ болон бусад холбогдох бүхий л байгууллагуудын сонорт үргэлжлүүлэн хүргэхийг зорилоо.

 

ЗУЛЗАГЫН ГОЛЫН ХӨВӨӨН ДЭХ ЗАСАГ ДАРГЫН ЗУСЛАН

Дархан-Уул аймгаас 23 километрын зайд Зулзагын голын хөвөө эрэг орчим нь байгалийн үзэсгэлэн бүрдсэн тогтоц бүхий газрын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг. Тэгвэл энэ орчимд Засаг даргын тамгын газраас зуслангийн газар олгож эхэлсэн гэх боловч жирийн иргэд огт авч чадаагүй. Харин Б.Азжаргал тэргүүтэй Засаг даргын тамгын газрын ажилчид нийлээд зуслангийн газруудыг авч, өөр өөрийнхөө хэмжээнд барилга байшин бариад эхэлжээ. Тиймээс Засаг дарга Газрын албаны дарга хоёр тансаг зэрэглэлийн хаусаа хөрш зэргэлдээ барьсан аж. Сүүлийн үед Зулзагын голын эрэг хөвөө орчим газар ихээхэн үнэд орж байгаагийн цаана Засаг дарга болон түүний баг хамт олон байгаа гэдгийг ч нуусангүй. 

 

ДӨРВӨН АЙЛЫН ГАЗАР ДЭЭР БАРЬСАН ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ХАУС

 

Б.Азжаргал Дархан сумын 31 дүгээр хороололд нэг тэрбум төгрөгийн үнэлгээтэй хаус бариулж, 216 сая төгрөгөөр тавилга авсан талаар АТГ-т шалгагдаж байгааг мэдээлж байсан. Уг нь анх Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга С.Насанбат тус хорооллыг 398 айлаар төлөвлөж байснаа дуулгаж байсан ч төд удалгүй 498 айл болж нэг зуугаар өссөн гэдгийг эх сурвалж хэллээ. Энэ нь өнөөх амины орон сууцны газрын үнийг өсгөх, дамлах процес байсан нь олйгомжтой. Тэнд дулаан байхгүй, цахилгаан байхгүй. Гэтэл Б.Азжаргал нар 30 айлын төлөвлөлт тасдаж аваад өөрсдөө цахилгаан эрчим хүч болон зам татсан. Энэхүү 30 айлын газарт нэг ч жирийн иргэн байхгүй. Засаг дарга ба түүний нөхөд хамаарна.

Тодотговол, Тамгын газрын алба хаагчид хурган дарга нар байгааг хэлсэн. Амины орон сууцны газар нь өдгөө зах зээлийн үнэлгээгээр 80 сая төгрөг хүрсэн ч Тамгын газрын алба хаагчид найман сая төгрөгөөр худалдан авсан байна. Б.Азжаргал урьд өмнө Дархан сумын Засаг даргаар ажиллаж байгаад 2020 онд аймгийн Засаг дарга болон дэвшсэн. Засаг даргаар ажилласан хүн нэг тэрбум төгрөгийн өртөг бүхий хаус бариулаад дэд бүтцээ бүрэн шийдэж болдгийг тэр харуулсан, бас хариулсан анхны Засаг дарга болж байна. Уг нь Б.Азжаргал даргын Хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад тэрбум тэрбум төгрөгөөр хаус бариулах орлогогүй гэж болно. Тухайлбал, 2017 оноос хойшхи түүний хөрөнгө орлого өдийг хүртэл тогтвортой өсч ирсэн ч ийм боломж байхгүй бөгөөд 2018 онд 30 сая 188 мянга, 2019 онд 40 сая 195 мянга, харин 2020 онд 62 сая 530 мянга болж өссөн үзүүлэлттэй гарчээ. Түүнчлэн гэр бүлийн орлогын хувьд 2018 онд 76 сая 200 мянга, 2019 онд 84 сая 357 мянга, 2020 онд 50 сая 729 мянга болж буурчээ. Үл хөдлөх хөрөнгийн хувьд нийтийн орон сууц тав, зуслангийн байшин нэг,  үйлчилгээний зориулалттай нэг, авто гараж хоёр, тээврийн хэрэгслийн хувьд “Toyota Prado” автомашинтай аж. Эндээс харахад богино хугацаанд тэрбум тэрбум төгрөгөөр хаус бариулах өндөр орлоготой хүн биш.

 

ГАЗРЫН НАЙМААГ ГААРУУЛСАН ЗАСАГ ДАРГЫН БАГ

Аймгийн Засаг дарга болон түүний баг хамт олон Дархан-Уул аймагт газрын наймааг гааруулсан гэдгийг иргэд хэлж байна. Өнөөдөр иргэд өөрийн эзэмших ёстой 0.7 га газрыг авч чадахгүй байхад Иргэдийн хурлын дарга С.Насанбат, Засаг дарга Б.Азжаргал, Газрын албаны дарга Д.Батчулуун нар хамтран амины орон сууц газар нэрээр газрыг үнэд оруулж дамлан зараж байгаа эх сурвалж хэлсэн юм.

Энд олон зүйл нуршилгүйгээр Газрын албаны дарга Д.Батчулуун нь 3,400м2 долоон газар эзэмшдэг байна. Дэлгэрүүлбэл, 40 га-1, 10м2-1, 20м2-1, 2700м2-1, 39м2-1, 500м2-2, 84м2-1 гээд нийт 3400м2 гаруй эзэмших зориулалтын долоон ширхэг газартай хэмээн 2021 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгт дурджээ. Тэгвэл Б.Азжаргалын хувьд Засаг дарга болсон даруйд газар эзэмшлийн хэмжээ нь огцом өссөн гэх мэдээлэл бий.

Түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад Дархан сумын Засаг дарга байхдаа 2017 онд 75 саяын үнэ бүхий эзэмших, 1344м2-1, эзэмших, 500м2-1 хоёр газартай байсан бол 2018 онд Эзэмших-12000м2-1, Эзэмших-1344м2-1, Эзэмших-22000м2-1, Эзэмших-500м2-1 гэсэн олон газартай болсон ч үнэлгээ нь 65 сая болон буурсан бол 2019 онд дээрх онтой адилхан Эзэмших-12000м2-1, Эзэмших-1344м2-1, Эзэмших-22000м2-1, Эзэмших-500м2-1 газрууд нь хэвээрээ ч үнэлгээгээ 75 сая хэмээн мэдүүлсэн байна. Харин аймгийн Засаг дарга болоод 2020 онд 87 сая төгрөгийн үнэ бүхий Эзэмших-12000м2-1, Эзэмших-1344м2-1, Эзэмших-22000м2-1, Эзэмших-500м2-2 газруудаа дахин мэдүүлж, үнэлгээгээ өсгөсөн бол 2021 онд ч 95.5 Эзэмших-1344м2-1, Эзэмших-22000м2-1, Эзэмших-500м2-2, Эзэмших-799м2-1 газруудтай хэмээн мэдүүлсэн байна. Нэг хүнд ийм олон газрын хэрэг байхгүй. Тэгэхээр яах аргагүй газрын наймаачин гэдгийг нотлох мэт. Магадгүй түүнийг Газрын албаны даргынх нь араас шалгаж таарна. Өдгөө 461 дүгээр ангид хоригдож байгаа Д.Батчулуун хамтрагчаа хаацайлж, хэргийг ганцаар үүрэв гэдгийг ч хэлсэн.

 

ТӨРИЙН АЛБЫГ ТӨРЛИЙН ХЭЛХЭЭ БОЛГОЖ, ХӨРӨНГӨ ЗАВШИВ

Б.Азжаргал Засаг даргын суудалд заларсан даруйд анд нөхдөө агентлаг газрын даргаар томилж эхэлжээ. Тодотговол, “Залуучууд” театрын даргаар багын найз жүжигчин А.Болорсухийг томилсон байна. Ийнхүү А.Болорсүх дарга театрт огт ажилладаггүй хүнийг цалинжуулж байсныг анхан шатны шүүхээр тогтоон, ажлаас чөлөөлөх тогтоол гарсан ч Б.Азжаргал хаацайлсаар өнөөдрийг хүргэжээ. Давж заалдах шатны шүүхээс удаа дараа дуудсан ч ковид туссан нэрээр очоогүй гэдэг. Тэр ч бүү хэл театрынхаа даргын эхнэрийн дансаар ковидын үед мөнгө угаасан байж болзошгүйг АТГ-т шалгуулна гэдгээ хэлсэн юм. Мөн Засаг даргын хамаарал бүхий нөхөр Ус сувгийн газрын дарга Г.Эрдэнэбат ажлын байран дээрээ удаа дараа архидан согтуурч, эмх замбараагүй байдал үүсгэдэг ч өдгөө болтол ямар ч арга хэмжээ аваагүйг шалгуулах аж. Түүний Удирдлагын академийн нэг ангийн Б.Баасанжаргал нь Орон нутгийн өмчийн газрын даргаар ажилладаг байна. Тэрбээр засаг ноёныхоо тендерийн асуудлыг зохицуулдаг байж болзошгүй нэгэн бөгөөд 2022 онд ажил үйлсээрээ тэргүүлэн ажилласан хэмээн ангийнхаа хүүхнийг 10 сая төгрөгөөр шагнаж байжээ. Өөрөөр хэлбэл тендер сайн “гулгуулсан” гэх шагнал хэмээн дарханчууд хошигнж байна  Өнгөрөгч жил Дархан-Уул аймгийн нэр дээр тендертэй холбогдох 15 гомдол Сангийн яаманд очсоноос найм нь захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэсэн алдаа гаргасан гэхээр яах аргагүй будилаантай зүйл болж таарна. Б.Баасанжаргалын жилийн орлого нь 130 сая төгрөг гэж мэдүүлснээс харахад энэ орлогоо тайлбарлах ёстой хэмээв.

 

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС 32 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВААД СУРААГҮЙ

 

 

 

Саяхандаа, Боловсролын Зээлийн Сангаас зээл аваад сураггүй болсон гэх 179 хүнийг танилцуулж байсан: Тэгвэл аймгаасаа баян дарга маань Боловсролын Зээлийн Сангаас 32 мянган ам.долларын зээл аваад сураагүй аж.

Энэхүү Сангийн яамны нээлттэй болгосон шинэ мэдээлэлд гадаадад суралцахаар төрөөс их хэмжээний дэмжлэг авсан 1.893 хүний нэр, тэдгээрийн зээлийн үлдэгдлийг бүгдийг нь танилцуулж байсныг та санаж байгаа байх. Үүнээс харахад Б.Азжаргал даргын хувьд төрийн бүхий л хөрөнгө мөнгөнд гар дүрсэн гэдгийг харж болно.

 

 

ЛАНД АВТОМАШИН ЗАХИАЛАН АВЧЭЭ

Өдий олон жил ажилласан хүн үнэ цэнтэй машин тэрэг хөлөглөж, тансаг орон сууцанд амьдралгүй яахав гэж хэн ч бодож болно. Гэхдээ Б.Азжаргал дарга Дархан сумын Тамгын газар, сумын Засаг дарга байхдаа ийм баян байгаагүй гэдгийг дарханчууд хэлж байна. Харин аймгийн Засаг дарга болсон даруйд огцом хөрөнгөжиж баяжсан аж.

Тэрбээр сүүлийн үед баячууд хөлөглөх болсон “Ланд круйзер” маркийн автомашин захиалан авчирч хөлөглөх болжээ. Тус машины үнэ өнгө будаг, он сараасаа хамаарч 261-390 сая төгрөгийн үнэтэй гэдгийг зах зээлийн үнийн судалгаан дээрээс харж болно. УИХ-ын гишүүд, сайд дарга нар хүртэл унасан машинаа ямар мөнгөний эх үүсвэрээс авсан гэдгээ шалгуулж, шүүсээ шахуулж байхад Б.Азжаргал Бурхантын хөндийд дураар дургиж сууна.

 

 

Б.АЗЖАРГАЛААС ТАЙЛБАР АВАХ ЁСТОЙ

 

Засгийн газраас “Таван Ш” ажиллагаа өрнүүлж, шударга ёсыг тогтоохоор зүтгэж байна. Нөгөө талаар төрд бугшсан авлига хээл хахуулиас эхлээд төрийн мөнгөөр гараа угаасан хэнтэй ч хатуу тэмцэж байгаа.

Гэтэл нэг аймгийн Засаг дарга нь насаараа бизнес хийгээгүй байж дөрвөн айлын газар дээр тансаг зэрэглэлийн хаус бариулж, түүн рүүгээ ус цахилгааны шугам татаж, зам тавьсан, мөн голын эрэг хөвөөнөө тансаг зуслангийн байшин босгож, хамгийн сүүлийн үеийн загвартай хэдэн зуун сая төгрөгийн үнэтэй автомашин хөлөглөж, төрийн албанд төрлийн хэлхээ бий болгож, мөнгө хөрөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдлыг иргэд олон нийт мэдүүлсээр байхад холбогдох газрууд яагаад чимээгүй байна вэ. 

С.ДАНЗАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 31 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочих(66.181.176.227) 2024 оны 10 сарын 09

АЗАА ДАРГА МУНДАГ ШҮҮ БҮҮ ТЭНЭГТЭЭРЭЙ НӨХДҮҮДЭЭ НААД ЭРВАА ЗАНГАА ЖААХАН ТАТАЖ СУРААЧЭЭ ДАРХАНЫ АЗАА ДАРГА МУНДАГ САЙН ДАРГА ШҮҮ

0  |  0
Зочин(66.181.176.227) 2024 оны 10 сарын 09

ШШШШ АЖИЛ ХИЙДЭГ ХҮНД АГУУ ДУРГҮЙ НӨХДҮҮД ХАА ГАЗАР БАЙХ ЮМАА ЁСТОЙ ЭХ ДОТРЫН , ЭЦЭГ ГАДРЫН ӨВЧИН Ч ХЭЦҮҮ БОЛОЛТОЙ. САЙНД ДУРГҮЙ. С АЙХАНЫГ ХАРЖ ЧАДДАГГҮЙ. ДУТУУГИЙН ӨВЧЛӨЛТЭЙ НӨХДҮҮД АЗЖАРГАЛ ДАРГИЙГ НУХЧИН ДАРАХААР. АРААТАН ШИНЖИНДЭЭ ОРООД ЯВЖ БАЙГААГ. ТАСЛАН ЗОГСООЖ ЗОРИГТОЙ АР ИРГЭД. ГАРЧ НАМНААСАЙ ИЙМ МУУХАЙ ХҮН МУУЧЛАХ ХҮНИЙ МУУ ҮЗЭХ ДУРТАЙ НӨХДИЙГ. ГАЗРЫН ГАВААР ОРСОН Ч ОЛЖ ТАСЛАН ЗОГСООГООСОЙ

0  |  0
Иргэн(103.57.92.141) 2024 оны 10 сарын 07

Азаа дарга ажлаа сайн хийж байгаа. Харлуулах ажиллаграа бүү хий.

0  |  0
Зочин (66.181.177.17) 2024 оны 09 сарын 21

Тендер дагаж мөнгө. Мөнгө дагаж хөрөнгөжилт. Улсаа аймгаа хөгжүүлэх нь удирдлагын үүрэг. Азжаргал мундагдаа аймаг хөгжөөд байгаа юм биш шүү.

0  |  0
Зочин(139.5.216.219) 2024 оны 09 сарын 21

Гэнэт цадах гэдсэнд халтай

1  |  0
Дарханы иргэн(66.181.179.12) 2024 оны 09 сарын 21

Найз нар биеийн тамир газрын дарга, автотээврийн газрын дарга, аймгийн тамгийн газрын дарга гээд бүгд бгаашд эрүүл мэнд гээд зөндөө

1  |  0
азжаргал(64.119.30.103) 2024 оны 09 сарын 09

Азаа миньдээ азаа минь даанч яавдаа арай дэндүү юмдаа сая бас уих сонгуулиар дэвшсэн хүмүүсийг гаргаж өгнө гээд баахан мөнгө авсан бхдаа шунал ихэдвэл шулам л гэдэгсэн

0  |  0
ухаантай бай(103.80.210.175) 2023 оны 10 сарын 09

хэдэн цүнх баригч нарын гаргаж байгаа сэтгэгдэл ухаан алгадаа \nГадаадаас суралцаад тэрийгээд дархандаа хэрэгжүүлж байна дархан минь нүдэн дээр сайхан болж байна. энэнээс өөр юу хэрэгтэй вэ??

0  |  0
Зочин(66.181.189.225) 2024 оны 09 сарын 10

Нэг хэсэг энэ хүнийг УБ хотын дарга болгоё ухааны юм яриад байгаагүй бишүү. Ковидын үед ёстой ОД болоод байл уу яалаа. Ийм хөгийн хогийн новш юмуу. Шударга царайлчихаад шуналын тулам юм байна л даа огцруулаач Дарханчууд аа наад хог оо!

2  |  0
Иргэн(64.119.20.36) 2024 оны 09 сарын 10

Эрдэнэтэд бас нэг ийм дарга байсан.\nГадаадаар аялж зугаацана. Газрын наймааг цөм хийсэн. Өөрийн ха аарал бүхий нэгнийг төсөв хөрөнгө өндөртэй албан тушаалд зориудаар томилж цавчаа юм хийж хулгайлдаг худалч нэг бузар бүүр худөл амлаж байгаад далдаакуудаараа найруулж дэмжүүлж байгаад гишүүн болж алга болсон гай лай нь үргэлжилсээр байна.\nХогын жалганаас хүртэл хогноос хүртэл цавчаа хийлгэж хүн 6ай боож байх бузар юм.

2  |  0
Ууган дархан(64.119.20.36) 2023 оны 05 сарын 16

Магтсан хүүхэн хуримандаа гэ сэн үгтэй дээ.\nНэг л их сайн ажилладаг күэ чухам энэ хүн шиг сайн дарга хийчих хүн монголд алга гээд пялдага далдага тавиул гар хөл нь болсон долиг хамсаатанууд нь сэвээд лбайдаг биз дээ.\nШударга дүрийн цаана. Хариуцлагатай эрх мэдлийн цаана Худал төлөв төвшин дүрийн цаанаг дуугай царайны цаана заавал нэг бүүр зэвүүн санаа булхай нуугдаж байдаг юм.

1  |  0
иргэн(66.181.185.220) 2023 оны 05 сарын 16

Гахай хогшооролсон газрын гайг хурдан шалгаачээ, АТГ

1  |  0
Да(202.126.90.29) 2023 оны 05 сарын 16

Орон сууцны үнийг үгсэн хуйвалдаж хөөрөгддөг, барилга ашиглалтанд хүлээж авах, барилга барих зөвшөөрөл өгдөг авилгачдыг бас шалгах хэрэгтэй

1  |  0
Зочин(202.9.46.223) 2023 оны 05 сарын 16

Үндэслэлгүй хөрөнгөжсөн нь тодорхой л байна шдээ

1  |  0
Zochin (103.229.121.187) 2023 оны 05 сарын 11

Anduurchee gaigui sain zasagdarga gej bodoj baital bas l shunaliin tulam . Avligatai temtseh gazar shalga . Hurungii ni huraa ehnees ni.

0  |  0
..(202.126.90.157) 2024 оны 09 сарын 10

Зүгээр мөрөөрөө ажилаа хийж байгаа хүнийг ингэж муухай болгохоо больчихооч \n\n

4  |  2
Эрдэнэ (103.212.117.69) 2024 оны 09 сарын 10

Эх үүсвэргүй баяжсан бололтой МАН.ЫХАН ч цадахаа мэддэггүй бололтой

4  |  1
шүгэл(139.5.219.206) 2024 оны 09 сарын 10

Дээр нь Шарын гол сумын засаг дарга Б.Лхамсүрэнг хамт шалгуулах юмсан Наад Азжаргалын чинь хийсэн бүхэнгШарын гол суманд хийгээд байж байна газрын наймаа, хамаатан садангаа ажилд авдаг, эхнэртэйгээ нийлж мөнгө иддэг гээд ухваз их зүйл гарна даа

4  |  0
нарангэрэл(66.181.160.35) 2024 оны 09 сарын 10

дарханы маань нэрийг баастсан хаанаас гарч ирсэн гахай вэ энэ чинь шалгадаг хоригдог газар байна уу энэ новшийг зайлуулах хэрэгтэй

4  |  1
Zochin(66.181.183.150) 2024 оны 09 сарын 10

Үнэн л юм бичиж дарханы удирдлагууд нь бүгд өлөн сумын засаг дарга нь халзан толгойдоо үс ургуулаад л хамраа засуулж мэс засал хийлгээд л шат шатандаа боломж бололцоогоо ашиглаж хөлждөг төсөв тоноцгоож б на

4  |  0
Урам хугарлаа(202.21.108.18) 2023 оны 05 сарын 16

Авчраад УБ ын захирагч болгоё гээд хуцацгаагаад байл уу ийм л нөхөр байсан байна шүү

6  |  0
Зориг(66.181.160.105) 2024 оны 09 сарын 10

Ядаж үнхээр юм хийгээд идэж байвал яах вэдээ засаг дарга ганц 2 хүн ажилд авах нь тодорхой ш дээ яах гэж ингэж хөгийн юм бичэж байдагийн ёстой гайгүй залуу шиг санагдсан шүү

2  |  2
зочин(139.5.218.144) 2024 оны 09 сарын 11

Н.Энхбаяр улсаасаа баян байгаагүй нь мөн авлигын загалмайлсан эцэг байгаагүй нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж шоронд хийсэн ч тогтоогдоогүй. Авлига авсан гэх зүйл ангиар шийтгээгүй. Түүний суудалд санаархсан өөрийн болон өөр намын /МАНАН/ бүлэглэл түүнийг шийтгүүлэхийг хүссэн. Азжаргалыг мөн л адил өөр хүчин харлуулах гэж хүсэж байгаа биз. Түүнийг сонгуульд өрсөлдүүлэхгүй гэж сенсаци дэгдээж байгаа нэг арга нь байж болох юм.

6  |  2
Зочин(202.126.88.148) 2023 оны 05 сарын 16

Cайн бизнесмэн байх хүн төрд ороод дампуурлаа

0  |  4
itgel(202.21.119.54) 2024 оны 09 сарын 10

za hudlaa shuu arai ch iim dalii hudal medeelel oruulj bolohgui shuu

3  |  1
х(122.201.23.219) 2023 оны 05 сарын 16

Энэ нөхрийг саяхан л ЕС болгохоор сайн ЗГ гээд байгаагүй бил үү. Зориуд ингэж дайраад байна уу, эсвэл үнэхээр бас нэг бүтэхгүй авилгач байна уу.

2  |  0
Дарханы оршиг суугч(183.177.100.4) 2024 оны 09 сарын 10

Бүхэл бүтэн нэртэй төртэй хэвлэлийн байгууллага байж ямар ч нотолгоогүй баримтгүй мэдээлэл ард иргэдэд өгч мөнгөний төлөө ажиллахаа болих хэрэгтэй ш дээ. Хэвлэлийн эрх чөлөө гэхээрээ худал, хүмүүсийг татах гэсэн мэдээлэл тавьж болдог юмуу \n

5  |  1
zochin(49.105.101.208) 2023 оны 05 сарын 09

bayn bolog l de yund n gaihdagiin mgl huuli uilchleh bich ah duu darga nar idseer irsen yuch uurchlugduhgui sunthun oron uruu bolj baival uruul hamaagui oron mgl uls shu de ardtumen nee haysan mungutei hund uilcheldeg uls

0  |  0
Мягмарбат Лувсанбазар(64.119.23.138) 2024 оны 09 сарын 10

ГАЗРЫН НАЙМААНААС ГАДНА АВТО ЗАМ ШИНЭЧЛЭЛ НЭРЭЭР МӨНГӨ ЗАВШИЖ БАЙГАА НӨХӨР ДӨӨ. ЗАСАГ ДАРГА БОЛСНООС ХОЙШ ЗАМ, ТАЛБАЙ ИХЭЭР ТАВИХ БОЛСОН, ЧАНАР БОЛ ҮНЭНДЭЭ ҮСРЭЭД Л ГУРВАН ЖИЛИЙН НАСТАЙ ШТЭЭ. ӨӨРИЙГӨӨ МАГТУУЛЖ, РЕКЛАМДАХ АРГАТАЙ ХҮНДЭЭ. САЙН ШАЛГАХ Л ХЭРЭГТЭЙ

4  |  2
zochin(202.131.227.189) 2023 оны 05 сарын 16

Энэ баоиар опуны доройтолтой бөхчүүдийг төрөөс явуулмаар байна шуналын туламууд.үндэслэлгүй хөрөнгөжсөн байна ш дээ газрын наймаа хийж байна даа ямар тансаг хаус бэ ийм поп жүжигчин хүмүүс байгаа учир монгол хөгжихгүй байна.өөрийгөө магтуулахдаа нарамгай юм бишүү

1  |  0
Зочин(202.126.90.92) 2024 оны 09 сарын 10

Land 300 биш Ланд 200 бна шүүдээ. Худлаа яриад бна уу

3  |  1
Top