Дархан-Уул аймгийн Засаг дарга болон түүний баг хамт олон Дархан-Уул аймагт газрын наймааг гааруулсан гэдгийг иргэд хэлж байна.
Өнөөдөр иргэд өөрийн эзэмших ёстой 0.07 га газрыг авч чадахгүй байхад Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Насанбат, Засаг дарга Б.Азжаргал, Газрын албаны дарга Д.Батчулуун нар хамтран амины орон сууцны газар нэрээр газрыг үнэд оруулж дамлан зараж байгаа тухай бид удаа дараа мэдээлж байсан.
Мөнхүү Б.Азжаргал дарга өнгөрөгч гуравдугаар сард Европын орнуудаар явсан бол дөрөвдүгээр сард АНУ-аар, өдгөө Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Насанбатын хамт 30 хүний бүрэлдэхүүнтэй Солонгос улсад туршлага судлах нэрээр “зугаалж” яваа бололтой. Эрхэм засаг ноён хилийн чанадаас тушаал шийдвэр, захирамж гарган, ажил хийсэн дүр эсгэдэг гэдгийг ч иргэд манай сониноор дамжуулж байсан.
Энэ тухайд дарханчууд хэлэхдээ “Манай Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар газар зарж олсон мөнгөөрөө гадаадад “зугаалж” яваа. Тэр хилийн чанадаас л бэлгэвч зарахыг хориглосон тушаал захирамж гаргуулан ажил хийсэн дүр эсгэж явна. Сүүлийн үед байн байн гадаадад явах болсон” гэж байсан нь үнэн аж.
Өдгөө Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 33 төлөөлөгчтэй, бүгдээрээ МАН-аас сонгогдсон хүмүүс аж. Ийнхүү МАН-аас Дарханы засгийн эрхийг 100 хувь атгаж байгаа ч Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар нь албан тушаалтнуудтайгаа нийлж газрын наймаанаас эхлээд хууль бус зүйл хийж байгааг 2020 оноос хойш дарханчууд шүүмжилж байна. Засгийн газраас “Таван Ш” ажиллагаа хэрэгжүүлж, ихэс дээдсийн булхайг дэлгэж байхад Б.Азжаргал гэх дарга энэ ажиллагааны хаана нь үлдээд байна вэ гэдгийг хаа хаанаа гайхаж байна. Түүний тухайд аймгийн Засаг дарга болсноос хойшхи мэдээллийг дарханчууд ирүүлсээр байгаа.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Хаянхярваа гэж үхэж байхдаа таарсан новш Дарханд энэ бүхнийг эхлүүлсэн юм
Зсссс газрын эзэд хажууд чинь зогсож байна ш дээ
ГАЗАР ЗАРСАН МӨНГӨӨР БИШЭЭ, БИДНИЙ ТАТВАРААР ЗУГААЛЖ ЯВААН, СУУГААД ИРЭХ ОНГОЦ НЬ АГААРТ ДЭЛБЭР