Б.Азжаргалын “ГАЗРЫН НАЙМАА” болон хууль бус ажиллагаа аймгаас сум руу хальсан гэв

С.Данзан | Zindaa.mn
2023 оны 05 сарын 15

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалын тухай таагүй мэдээлэл бидэнд ирсээр байна. Тэрбээр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Насанбат болон Газрын албаны дарга Д.Батчулуун нартай хамтран газрын наймаа хийж, хууль бусаар хөлжсөн байх магадлалтай мэдээллийг ирүүлж байсан.

Магадлалтай ч юу байхав, өдгөө Газрын албаны дарга нь 461 дүгээр ангид хоригдож байгаа гэхээр ойлгомжтой биз. Харин түүний “наймаа” болон хууль бус ажиллагааны хүрээ хаяа тэлж, сумдынхаа Засаг дарга болон бусад удирдлагуудтай хамтран газрын наймаа хийдэг байж болзошгүй гэх мэдээлэл бас ирүүлсэн. Тухайлбал, аймгийн Эрчим хүчний салбарын ахмад зүтгэлтнүүд эрчим хүчний даац хэтэрч, хоёр дахь эх үүсвэрийг байгуулахаар Шинэ Дарханаас зургаан километрт, Орхон сумын нутагт 15 га газар авсан ч аймгийн эрх мэдэлтнүүд уг газрыг нь булаан авчээ.

Уг нь Дархан-Уул аймгийн эрчим хүчний эх үүсвэр нь 120 мянган цаг ажиллах ёстой ч өдгөө 400 гаруй мянган цаг ажилласан, хэзээ мөдгүй харанхуй хот болоход ойрхон байгааг тэд хэлсэн. Гэтэл аймгийн удирдлагууд нь эрчим хүчний эх үүсвэрийг үл тоон, газрыг нь авчихсан байгааг “наймаа” л гэж ойлгохоос өөр аргагүй.

Мөнхүү Орхон сумын Засаг даргаар ажиллаж байсан н.Сарнай, Орхон сумаас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Тэргүүлэгчээр ажилладаг Б.Хадбаатар гэх нөхөд Б.Азжаргалын газрын наймааны сүлжээнд хамааралтай байж болзошгүй гэдгийг хэлэв. Тодотговол, Орхон сумын Засаг дарга асан н.Сарнай, тус сумаас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдож, Тэргүүлэгчээр ажилладаг Б.Хадбаатар, мөн тэдний хамаарал бүхий Б.Хулан нар Дархан-Уул аймаг руу орох зам дагуу, хамгийн ашигтай байрлалд тус бүр арав арван га газар авсан нь Б.Азжаргал даргын дэмжлэг, бүлэглэлийн газрын наймаа байх магадлалтай хэмээлээ. Үүнийг шалгах газар нь шалгана биз.

Аймгийн засаг ноёны хууль бус ажиллагааны хүрээ ийнхүү аймгаас сум руу тэлж байгаа учраас бид дараагийн дугаараар Шарын гол, Хонгор сумдад чухам ямар луйвар өрнөж байгааг мэдээлэх болно. Ингэхэд Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал гэх нөхөр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Таван Ш” ажиллагааны хаана нь үлдээд “наймаа” хийгээд байдаг юм бэ Үүнд хэн гэдэг эрх мэдэлтэн нөлөөлж байна, Засгийн газраас ч том толгой гаргаж байгаа Б.Азжаргал  даргад хариуцлага тооцохгүй байгаагийн цаана ямар хүчин зүйл нуугдана вэ гэх хүмүүс олон байна.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
darxanii irgen(103.254.123.56) 2023 оны 05 сарын 17

Nsnbatiin bux gazriin naimaag Azaa xiij baigaa. Jildee barag 100\n gariu terbum tugregiin gazriin naimaa yavagdaj baigaa darxand.

0  |  0
Зочин(202.126.89.79) 2023 оны 05 сарын 16

Угаасаа манангын хэдэн нөхдүүд идээд дуусаж бна до шалгах хэрэгтэй

0  |  0
нарангэрэл(66.181.160.49) 2023 оны 05 сарын 16

наад муу хар гахай чинь нөгөө насанбат гэдэг шар гахайтай нийлж Дархан хотыг маань бүүр шулж дуусгаж байгаа 2 шүү одоо энэ 2 ба нөхдүүдийг зайлуулах хэрэгтэй Дарханчууд аа

1  |  0
Зочин(66.181.185.97) 2023 оны 05 сарын 16

Гайгүй аятайхөн засаг даргийг үзэж чадахгүй нөгөө муухай дайралтаа хийж байгаа нь яалтачгүй улс төрийн зорилогтой, сонгуулийн хорт үйл ажиллагаа явагдаж эхлэв бололтой.МАн-аас энэ хүн УИХ-д баараагүй нэг суудал авах бүрэн боломжтой гэж үзээд сөрөг намынхан дайралтхийж байгаа нь тодорхой ДАРХАН ЧУУД ЭНЭ ХҮНЭЭ ХАМГААЛАЖ нэг амьтай байх ХЭРЭГТЭЙ БУйзаа

0  |  1
Тамхины маф(64.119.17.66) 2023 оны 05 сарын 16

Дарханд тамхи хориглонгуут тамхины маф энэ хүн рүү дайраад байгаа гилүү

0  |  1
Top