Ким Кардашъяан охиноо "гудамжинд" орхив

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 05

 

Реалити шоуны од Ким Кардашъяан даваа гарагт болж өндөрлөсөн "Met Gala" улаан хивсний ёслолд оролцож байх үед түүний том охин Норт Уэст гадаа гудамжинд зогсож байсныг интернэт  хэрэглэгчид шүүмжилж эхэлжээ. 

9 настай Норт Уэстийн ээжийгээ гадаа гудамжинд хүлээж буй бичлэг цахим орчинд тарж эхэлсэн бөгөөд Норт Уэст айж, сандарсан байдалтай байсныг тус газар байсан хүмүүс онцолжээ. Норт Уэстийг бие хамгаалагчид хамгаалж байсан ч чухам ямар шалтгаанаар охиноо дагуулан ирсэн болох нь тодорхойгүй хэвээр байна. 

Үдэшлэгийн үеэр Ким Кардашъяаны даашинзны сувдан хэлхээс тасарч гудамжаар нэг тархсан. Энэ үеэр түүний охин Норт эдгээр сувднуудыг бүгдийг нь түүж, цүнхэлж байсан тухай Ким Кардашъяан дурджээ. 

9 настай Норт Уэстийг өөрийн гэсэн брэндтэй болох гэж байгаа гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Ким Кардашъяан брэндийн сурталчилгааны ажилд зориулан охиноо олон нийтийн арга хэмжээнд дагуулж ирдэг болсон байж магадгүй хэмээн олон нийт таамаглаж байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(124.158.114.43) 2023 оны 05 сарын 07

энэ солиотой авгайн тухай яасан их шуугих дуртай юм бэ түүний нүцгэн байхыг харах гэж хамаг мөнгөө дуусгадаг эрчүүд энэ хүүхнээс илүү тэнэг байна даа Энэ ертөнцөд гайхалтай галзуу солиотой хүн мөн ч байнаадаа Удахгүй Монголд энэ дэлгэрэх байлгүйдээ

0  |  0
Top