“Вагнер”-ын дайчид подвалд амаржсан эмэгтэйг аварчээ

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 12

Бахмутын төлөөх тулааны явцад Оросын хөлсний цэргийн “Вагнер” бүлгийн дайчид подвалд нялх хүүхдээ төрүүлсэн гэр бүлийг аварч, нүүлгэн шилжүүлжээ.

Бахмутын оршин суугчид болох уг гэр бүл хоёр дахь хүүхдээ подвалд төрүүлсэн байна. Нялх хүүхдийн аав Евгений Глущенко сэтгүүлчдэд ярихдаа “Эхнэрээ жирэмсэн гэдгийг мэдэх үед байлдааны үйл ажиллагаа аль хэдийнээ эхэлсэн байсан. Гэхдээ бид Украин руу явахыг хүсээгүй, оросуудыгаа энд ирэхийг хүлээхээр шийдсэн” гэж ярьжээ.

“Вагнер” бүлгийн цэргүүд тэднийг олж, эхлээд подвалаас нялх хүүхэдтэй эмэгтэйг гаргаж чадсан байна. Дараа нь тус гэр бүлийг тулааны бүсээс нүүлгэж, Первомайскийн эмнэлэгт аваачжээ.

Тэгвэл Горловка хотын дарга Иван Приходько Украины армийн зүгээс ирсэн дайралтын үед шархадсан энгийн иргэдийн нэг нь нас барсан гэх мэдээллийг өгсөн байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
donbassiinhan tegeed(202.131.225.197) 2023 оны 05 сарын 12

donbassiinhan tegeed ukrain ybah tun durgui orosuudiig irehiig hvleegeed bgaa yum daa. bvr zarimiig hvcheer nvvlgej abaad bgaa ch ihenh orosuudiig irtel hvleen geed ybahgui bna. orosuud bair oron ger mongo tetgeveriig ogj hvn shig vzej bhad ukraind bol ukrainaar yrihgui orosoor yrilaa gej zoduulij doromjilood l .yamar tuslamjgui haij bnaa.

0  |  0
Top