Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.05.17/ боллоо. Хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан нар мэдээлэл хийв.
Тэрбээр "Төвсийн хууль тухайн жилийн орлого дутаж, зарлагаа танах байдаг. Төсвийн хувьд тодотгол хийх хүнд нөхцөл байдал болоогүй гэдгийг хэлэх байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд төсөв хүнд байлаа. Тэр хэмжээгээр төсвийн тэлэх бодлого барьж явах боломжгүй байлаа. Цаашид төсвийн боломж, эдийн засгийн өсөлттэй уялдуулж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дээр бодлого ярьж, явуулж байна. Цалинг жил бүр нэмдэг системд орох хэрэгтэй. Энэ мэт шалтгаанаас болж төсөвт тодотгол хийх эсэх асуудлыг Засгийн газар дээр ярьж байна. Гэхдээ шийд гараагүй байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Зардлаа өсгөхөө боль. Төсвийн илүүдлээр өрөө даръя! Харин Тавантолгойн ногдол ашгийг иргэдэд өгье!