Х.Булгантуяа: Төрийн албан хаагчдын цалин хувийн хэвшлээс 400 мянган төгрөгөөр бага байна

2023 оны 05 сарын 17

Төрийн албан цалин хөлсний талаарх мэдээллийг өнөөдөр /2023.05.17/ ХНХ-ийн сайд Х.Булгантуяа өглөө.


Тэрээр "2022 оны байдлаар Монгол Улсад төсвөөс цалинжиж байгаа 225 мянган албан хаагч байна. Үүний дотор төрийн үйлчилгээнд 150,2 мянга буюу 67,6 хувийг эзэлж байна.

Төрийн үйлчилгээ дотроо 150,2 мянган албан хаагч дотор 65,3 хувь нь буюу бараг 100 мянга орчим нь боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэнд гэсэн салбаруудад ажиллаж байна. Бусад нь төрийн нийтлэг үйлчилгээнд буюу 52,7 мянган албан хаагчид нь ажиллаж байна.

Статистикийн тоон мэдээллээр төрийн албан хаагчдын цалин хувийн хэвшлийн дундаж цалингаас 400 орчим мянган төгрөгөөр бага байдаг.

Бид зайлшгүй авч хэрэгжүүлэх ёстой арга хэмжээний хувьд хэдийгээр бид өнгөрсөн хугацаанд инфляцтай уялдуулж 2017 онд 4%, 2018 онд 8%, 2019 онд 8% ,2020 онд 8% тус цалинг нэмэгдүүлсэн. 2021 оноос ковидын хүндрэлээс үүдээд төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл хийж чадаагүй.

2022 онд төрийн үйлчилгээний байгууллагуудын шатлалуудыг багасгаж, бэхжүүлж өгсөн. Жишээлбэл, ТҮ4 нь дотроо таван шатлалтай байсныг нэгтгэж нэг болгосон. Үүний үр дүнд 8 орчим хувийн нэмэгдэл бий болсон.

Төрийн үйлчилгээний салбаруудын цалингийн хэмжээ харилцан адилгүй байгаа. Төрийн үйлчилгээ дотроо боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёлын салбараас хамгийн бага нь соёлын салбарын цалин байна.

Төрийн тусгай дотроос цагдаагийн албан хаагчид өндөр цалинтай байна.

Дээрээс нь төрийн албан хаагчдын цалин, нийгмийн баталгаатай холбоотой асуудлуудыг салбарын 30 гаруй хуулиудаар зохицуулж байна. Салбарын хууль нь салбартаа ээлтэй батлагдвал өндөр цалин, хангамж авдаг хуулиуд батлагдаж байна. Заримдаа салбарын яамнаас, заримдаа УИХ-ын гишүүд санаачилж цалин хангамжийг өөрөөр тогтоогоод байна.

Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа босоо удирдлагатай байгууллагуудын нэмэгдэл нь хэвтээ удирдлагатай байгууллагаас бага байна. 2023 оноос аймаг, орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын нэмэгдлийг төсвөөс 20%, орон нутаг өөрсдийн төсвөөс 80% санхүүжүүлдэг болсон. 80 хувийн нэмэгдлийг аймаг орон нутгууд хэвтээ буюу өөрсдөө томилгоо хийдэг албан хаагчдын цалинг нэмээд, босоо удирдлагатай албан хаагчдын цалинг нэмээгүй. Энэ нь төрийн албан хаагчдын бухимдлыг үүсгэсэн" гэлээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.53.64) 2023 оны 05 сарын 18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(197.211.53.64) 2023 оны 05 сарын 18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Зочин(202.126.89.60) 2023 оны 05 сарын 17

Төрийн албаны ажилтны цалинтай зэрэгцүүлээд, тэтгэвэр тэтгэмжээ нэмэх талаар ярьдаггүй юм уу?ганц ганцаар асуудлыг шийдэхгүй, цогцоор нь авч үзээч!Судалсаар ярьсаар байтал чинь хэдэн хөгшчүүд хэцүүдлээ!

0  |  0
Эдийн засагч(202.55.183.178) 2023 оны 05 сарын 17

Шүүгч прокурор яамдынхан өндөр цалинтай. Багш Эмч нарын цалин бага болохоор бага харагдаад байгаа. Хувийн хэвшилд багш эмч бараг байх бишдээ. Хувийн хэвшлийн цалин өндөр байгаа нь Оюутолгой Эрдэнэт Тавантолгойн цалин өндөр болохоор тэгээд байгаа. Тэрнээс хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдаас бага цалинтай.

0  |  0
бод(192.82.89.58) 2023 оны 05 сарын 18

Наад төрийн үйлчилгээний албан хаагчдаа босоо удирдлагатай болго сум аймгийн засаг дарга нар эрүүл мэнд боловсролын салбараар чинь тоглож дууслаа

1  |  0
Top