Итали улс 2023 оны турш нийт 3.4 мянган цэргийн алба хаагчийг НАТО-гийн зүүн жигүүрийг бэхжүүлэхэд илгээж, энэ үйл ажиллагаандаа 30 орчим агаарын техникийн нэгжийг ашиглах аж.
Италийн Батлан хамгаалахын сайд Гуидо Крозетто мэдэгдэхдээ “Батлан хамгаалах яам НАТО-гийн зүүн жигүүртээ хэрэгжүүлж буй санаачилгад үргэлжлүүлэн оролцоно” гээд тус улс мөн Балтийн тэнгист агаарын довтолгооноос хамгаалах болон пуужингаас хамгаалах хүчин чадалтай хөлөг онгоцыг байрлуулах эрмэлзэлтэй байгааг хэлжээ.
Итали улс түүнчлэн Польшийн эрэг рүү пуужин устгагч илгээнэ гэсэн юм. Энэ нь эргийн агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах хүчийг бэхжүүлэх зорилготой аж.
Тэрчлэн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Италийн Ерөнхий сайд Жоржа Мелонитой хэлэлцээр хийснийхээ дараа тус улс нь Украины агаарын орон зайг хамгаална гэсэн талаар мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Italichuud zugtaakh l durtai gesen. Baildakhgui.