Ганц бие эмэгтэйн гэрт нэвтрэхийг завдаж буй бичлэг ШУУГИАН тарив

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 19

Ганцаараа амьдардаг эмэгтэйн гэрт үл таних эрэгтэй нэвтрэхийг завдаж буй бичлэг Өмнөд Солонгост шуугиан тариад байна. 

Сэжигтэн урт ган утсаар бүсгүйн гэрийн хаалгыг онгойлгохыг завдаж буй нь бичигдэн үлдсэн байх бөгөөд хэрэг энэ долоо хоногийн мягмар гарагийн 16:00 цагийн орчимд гарчээ. Эмэгтэй ган утсыг нь татан авч түүнийг чухам хэн болохыг лавлахад "үл хөдлөх хөрөнгийн зууч байна" хэмээн хариулжээ. Бүсгүй түүнийг утсаар урьдчилж мэдэгдэх ёстой байсан тухай сануулжээ. Мөн түүний гэрээ байгуулсан үл хөдлөх хөрөнгийн агентлаг нь үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоосон болохыг сануулаад байшин нь дуудлага худалдаанд орохоор болсон ч түүнд хүчээр нэвтрэх эрх байхгүй хэмээн өндөр дуугаар хэлсэн байна. 

Бүсгүй үүний дараа цагдаа дуудсан ч сэжигтэн хэдийнэ явсан байжээ. Цагдаа нар ган утсан дээрээс сэжигтний хурууны хээ, ДНХ зэргийг авч, барилгын хамгаалалтын камерын бичлэгүүдийг цуглуулжээ. 

Гэрт нь орохыг завдаж буй сэжигтний бичлэг цахим орчинд цацагдсан даруйдаа олон хүний анхаарлыг татжээ. Ганцаар амьдардаг хүмүүст анхааруулга болгон оруулсан тус бичлэг цацагдсаны дараа иргэд хамгаалалтаа улам бүр сайжруулж, сонор сэрэмжтэй байж, хөршийн харилцаагаа сайжруулахад анхаарч эхэлжээ. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(203.91.115.246) 2023 оны 05 сарын 23

Энэ доор эрхтэний худалдаа санал болгож буй комментууд нилээн харагдаад байгаа шүү манайхан болгоомжтой байхад илүүдэхгүй

2  |  1
M(61.102.147.37) 2023 оны 05 сарын 23

Mongol emegteichuud bsn bol namaig ashiglaach geed ichehguu haalgaa tailna shuu haha

1  |  26
Зочин(1.147.31.224) 2023 оны 05 сарын 23

Мэдээнийхээ доорхи комментыг хараач. Та нар . Эрхтэний наймаа явж байхад

8  |  0
Зочин(103.161.242.111) 2023 оны 05 сарын 23

Манайд ч гэсэн айлуудын хаалга тогшиж туршиж явдаг хүмүүс байдаг шүү. Худлаа танихгүй хүний нэр асууж туршдаг!!!

22  |  0
DR. ADITYA(197.211.63.97) 2023 оны 05 сарын 23

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

2  |  17

0  |  10
Top