“Орос-Украины дайн” нь орчин үеийн байлдааны ажиллагаанд өндөр цэцтэй зэвсэг, агаар, пуужингийн цохилт чухал хэдий ч эцсийн үр дүн хуурай замын цэргийн ажиллагаанаас шалтгаалсан хэвээр байгааг нотолсон, сүүлийн 30 жилийн хугацаанд явагдаж байгаагүй хуурай замын цэргийн том ажиллагаа болж буйг судлаачид тодотгож байна.
Дайны улс төрийн зорилго нь Киевийн дэглэмийг өөрчилж, Украиныг төвийг сахисан статустай болгож, улмаар Оросын хараат улс болгоход оршиж байгаа бол цэрэг-стратегийн зорилго нь Крымийн хойг, Украинд бүрэн хяналтаа тогтооход чиглэгдэж байна. Тэгвэл АНУ, НАТО-ийн цэрэг-улс төрийн зорилго нь Оросын цэргийн хүчийг бүрмөсөн сулруулах замаар улс төрийн хямралд хүргэхэд чиглэгдэж байгаа бол цэрэг-стратегийн зорилго нь мөн л Крымийн хойг, Украинд бүрэн хяналтаа тогтооход чиглэгдэж геостратегийн ашиг сонирхол давхцаж байгаа нь дайны үндсэн шалгаан болсныг Стратеги судалгааны хүрээлэнгийн судалгаанд дурджээ.
Энэ дайнд тийрэлтэт артиллерийн систем, нисгэгчгүй нисэх аппарат чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд хэт авианы шинэ зэвсэг анх удаа хэрэглэсэн гэдгээрээ онцлогтой байна. Хэт авианы (гиперсоник) пуужин зэвсэглэлд нэвтэрснээр пуужингийн довтолгоо болон түүнээс хамгаалах системийн хооронд асар том орон зай үүсэж Оросын С-400, АНУ-ын “Пэтриот” зэрэг пуужингийн довтолгооноос хамгаалах хамгийн орчин үеийн гэгддэг системүүдийг үндсэнд нь “ажиллагаагүй” болгож, түрүүлж эзэмшсэн талд цэрэг-стратегийн давуу байдлыг бий болгож байна. Орос-Украины дайнд дэлхий нийтийг талцуулах хэмжээнд хүргэсэн мэдээллийн дайн маш хүчтэй явагдаж байгаа нь бас нэгэн онцлог болж буй талаар дурджээ.
Сэтгэгдэл ( 5 )
энэ дайн дэлхийг 2 хэсэгт хувааж байгаагаараа онцлогтой
Оросууд явцгүй болсон
Фашист оросыг хэн ч эзлэх гээгүй шүү, хэн эхэлж галаар наадсан нь тэр галдаа шатах болно
huurhii amitan chi yu ch buudaj chadahgui ner nuuree nuusan cham shig shulsee usergehees uur yumgui l bolov uu kk
нэг ч гэсэн G7 ийн нэг фашистыг буудмаар байна