Италийн Лаго-Мажоре нууранд өчигдөр /2023.05.28/ дарвуулт онгоц хөмөрч, хамгийн багадаа нэг хүн амиа алдсан талаар “RaiNews24” телевиз мэдээлжээ.
Жуулчдын дарвуулт онгоцонд гадаадын жуулчдын багтай нийлсэн 20 гаруй хүн байсан аж.
Онгоц хөмөрч, живэх үеэр 19 хүн нуурын эрэг хүртэл сэлж чадсан байна. Амиа алдсан хүн эрэгтэй бөгөөд одоо гурван хүн сураггүй болсонд тооцогдож байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )