Өмнөд Солонгосын нэгэн иргэн Asiana Airline-аар зорчиж явах үедээ ослын хаалгыг нээсэн хэрэг гарчээ.
Тухайн иргэнийг саатуулан баривчилсан бөгөөд уг хэрэгтэй холбогдуулан тус улсын иргэд эмэгтэй онгоцны үйлчлэгчдийн хувцсыг өөрчлөх шаардлага тавьж эхэлжээ.
Уг хэрэг гарсны дараа цахим орчинд энэ хэрэгтэй холбоотой зураг, бичлэг тархаж эхэлсэн. Нэгэн зураг дээр онгоцны үйлчлэгч эмэгтэй богино банзал, өндөр өсгийттэй ослын хаалгыг хаахаар оролдож буй нь олон нийтийн эгдүүцлийг хүргэжээ.
Интернэт хэрэглэгчид онгоцны үйлчлэгчийг бариу хувцас, өндөр өсгийттэй өөрийн амь насаа эрсдэлд оруулан байж зорчигчдын амийг аврахаар тэмцэж байгааг шүүмжилсэн бөгөөд дүрэмт хувцсыг солих шаардлага тавьсан байна.
2013 онд Asiana Airline эмэгтэй үйлчлэгчдийн дүрэмт хувцасны өмдтэй хувилбарыг гаргаж байжээ. 2018 онд мөн өмд өмсөх сонголт гаргаж өгсөн ч дээд удирдлагаас гоо зүйн хэм хэмжээг баримтлахыг шаарддаг нь өмд өмсөх боломжийг хязгаарладаг болсон байна.
Интернэт хэрэглэгчдийн үзэж байгаагаар биед тухгүй энэхүү хувцаслалт нь ослын үед үйлчлэгч хийгээд зорчигчдын амь насыг аюулд оруулж болзошгүй гэнэ.
Asiana Airline төдийгүй бусад агаарын тээврийн компаниуд ч мөн энэхүү шүүмжлэлд өртөөд байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )