39 найз бүсгүйтэй эр 11 жилийн хорих ял авчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 30

 

Бусдын гэрэл зургийг ашиглан хүмүүсийг хууран мэхлэх гэмт хэрэг гарсаар байна. Ихэвчлэн бусдын итгэлийг олж авсныхаа дараа худал түүх зохион мөнгө авдаг энэ төрлийн гэмт этгээдүүд хохирогчдоо сэтгэл санаа хийгээд хөрөнгө санхүүгээр хохироох нь элбэг. 

Эдгээр луйварчдын нэг болох Хэ Ганшэн хэмээх хятад эр хуурамч дүр үүсгэн 39 найз бүсгүйтэй болжээ. 30 настай тэрээр эмэгтэйчүүдэд өөрийгөө докторт суралцаж буй оюутан, хуульч, чинээлэг эмч хэмээн итгүүлдэг байжээ. 

Өмнөд Солонгос залуусын зургийг ашигладаг байсан Ганшэн эдгээр 39 бүсгүйн хэнтэй нь ч биечлэн уулзаж байгаагүй гэнэ. Tinder ашиглан бүсгүйчүүдтэй танилцдаг байсан тэрээр бүсгүйчүүдтэй хайр дурлалын романс үүсгэн орон сууцны зээл, зээлийн картны төлбөрөө төлөхөд мөнгө хэрэгтэй байгаа хэмээн итгүүлж, дөрвөн жилийн хугацаанд нийт 560.000 мянган юань буюу ойролцоогоор 79.173 ам.доллар залилжээ. 

2016 оноос эхэлсэн түүний луйвар 2020 онд төгсгөл болжээ. Түүний хохирогч болсон 22 настай эмэгтэй хадгаламж дахь мөнгөө түүнд өгсний дараа цагдаад мэдэгдснээр Хэ Ганшэний хэрэг ил болсон байна. 2021 оны дөрөвдүгээр сард Ганшэнийг 30.000 юань буюу 4.241 ам.доллараар торгож, 11 жилийн хорих ял оноожээ. 

 

Хэ Ганшэний ашиглаж байсан зургуудын нэг 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.126.88.98) 2023 оны 06 сарын 02

Хуультай улс ондоо юм аа, Монголд 1000 найз хүүхэнтэй Анандбазарын хохирогчид гомдол гаргаж олны өмнө нэрээ гутаан үзэлцээд юу ч олж долоолгүй өнгөрсөн дөө хөөрхий

1  |  0
Top