Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар өнөөдөр УИХ-д Төсвийн тодотголын төслийг өргөн барьсан талаар мэдээлэл өглөө.
Төсвийн тодотголд:
Тодруулбал, Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгох буюу өнгөрсөн хугацааныхыг нь нөхөн олгоход нийт 167 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоолсон байна.
Хүүхдийн мөнгө нөхөж олгох талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа "Одоогийн байдлаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжид 91% нь хамрагдаж байгаа. Манай яаманд "Хүүхдийн мөнгөний хүсэлтээ одоо хэрхэн яаж гаргах вэ" гэдэг асуудлыг олноор тавьж байгаа. Бүх хүүхдийн хүсэлтийг дахин И-Монголиа систем дээр авна гэвэл ачааллыг даахгүй байж магадгүй. Тиймээс бид нөхөж авах гэж байгаа буюу нэмэлтээр орж ирэх гэж байгаа 9% дээрээ л хүсэлт авъя гэж байгаа. Хүүхдийн мөнгө нөхөж авах хүсэлтийг цахимаар авъя. Хэрэв цахимаар өгөх боломжгүй бол өөрсдийн харьяалагддаг Хөдөлмөр халамжийн хэлтэстээ хандах боломжтой.
Мөн иргэд хүсвэл Хүүхдийн мөнгөө Хүүхдийн төлөө санд хандивлаж болно. Хүүхдийн төлөө санд 11 тэрбум төгрөг хуримтлагдсан байдаг. Энэ мөнгөнөөс 1 тэрбумыг нь зарцуулсан, 10 тэрбум нь хадгалагдаж байгаа. Сангийн мөнгийг хүүхдэд зориулсан томоохон бүтээн байгуулалтад зарцуулах төлөвлөгөөтэй байгаа" гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Яаж хүсэлт явуулах вэ
Яаж хүсэлтээ явуулах вэ