Бэлгийн мөлжлөгөд өртсөн 133 хүүхдийн хэрэг олныг ЦОЧИРДУУЛАВ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 09

 

БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр 133 хүүхэд 23 сэжигтний бэлгийн мөлжлөгөд өртсөн тухай мэдээлэл цацагдаж эхэлжээ. Өмнө нь "Nth Room" гэх хэрэг олон нийтэд ил болсон нь олон нийтэд томоохон цохилт өгсөн. Тус хэргийн хохирогч 103 байсан бол энэ удаад 133 хохирогчтой хэрэг гарсан нь Өмнөд Солонгосын нийгмийг айдаст автуулаад байна. 

"Korean Herald" сонинд мэдээлснээр 23 сэжигтэн насанд хүрээгүй 133 хүүхдэд бэлгийн мөлжлөг үйлдэж, дарамталж байсан болох нь ил болжээ. Сэжигтнүүд хүүхдүүдийг дарамтлах замаар нүцгэн зураг, бичлэгийг нь авч бусдад худалддаг байсан аж. 

Сэжигтнүүд elementarystudent зэрэг хаштайг ашиглан хохирогчдоо олзолдог байжээ. Цагдаа нар 18.329 материалыг нотлох баримт болгон хураан авсан бөгөөд интернэт хэрэглэгчид айдаст автаж буйгаа илэрхийлсээр байна. Тэд "Nth Room" хэрэг гарсны дараа насанд хүрээгүй хүүхэдтэй холбоотой садар, самууны тухай хуулиа чангатгаагүйн улмаас ийм төрлийн гэмт хэрэг улам бүр нэмэгдэж байгааг идэвхтэй шүүмжилж эхэлжээ. 

Одоогийн байдлаар 133 хохирогч байгаа нь батлагдаад байгаа ч цаашид энэ тоо улам бүр өсөх хандлагатай байгааг албаныхан мэдээлжээ. Насанд хүрээгүй хүүхдүүдээс гадна 30 хүртэлх насны эмэгтэйчүүд хүртэл уг хэргийн хохирогч болсон гэдгийг мөн олон нийтэд мэдээлээд байна. 

Хохирогчдын нэг нь амиа хорлохыг завджээ. Эрх баригчид түүний сэтгэл санаа, биеийн байдлыг сайжруулахаар ажиллаж байгаа гэжээ. Цагдаа нар хилийн чанад дахь мэдээллийн технологийн компанитай холбоо тогтоож, Солонгосын эрх баригчид болон харилцаа холбооны компаниуд, олон нийтийн сүлжээний компаниуд зэрэг нийт 74 газар нэгжлэг хийжээ. Мөн олон нийтийн сүлжээн дэх 1361 хаягийг хориглож дахин ийм хэрэг гарахаас урьдчилан сэргийлэн гэмт хэрэгтнүүдэд хатуу шийтгэл оноохоо мэдэгджээ. 

 

"Nth Room"-ийг үүсгэн байгуулсан этгээд болох Чо Жү Бин 2020 онд 40 жилийн хорих ял авсан. Түүнтэй хамсаатан байсан 5 этгээдэд шүүхээс 7-15 жилийн хорих ял оноожээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top