Нарнаас болж үүсдэг нөсөө толбыг арилгах ХЯЛБАР АРГУУД

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 15

Нар, салхи, эрс тэс уур амьсгалын нөлөөнөөс үүдсэн нөсөө толбыг гэрийн нөхцөлд хялбар арилгах аргуудаас хүргэе.


Өндөгний цагаан, өргөст хэмх

Өндөгний цагаан, өргөст хэмх, төмс зэргээр 15-20 минут маск тавиарай.

Байнга нарны тос

Нартайд ч, бүрхэг өдөр ч ялгаагүй нарны хэт ягаан туяанаас хамгаалах тос түрхэх ёстой. Нар, салхинд явахдаа нүдэндээ байнга нарны шилтэй яваарай.

Даавраа тэнцвэржүүл

Дааврын тэнцвэргүй байдал нь нөсөө толбо үүсэх шалтгаан болдог. Иймээс та дааврынхаа хэмжээг хэвийн байлгахад туслах лийр, алим, самар, чиа үр зэргийг хүнсэндээ хэрэглээрэй.

Цайруулах тос

Цайруулах тос түрхэж болно. Гэхдээ энэ үедээ арьсандаа чийгшил маш сайн өгөх хэрэгтэй. Ингэснээр нөсөөжилттэй хэсгүүд цайрч, арьсны өнгө жигд бөгөөд гэрэлтсэн болно.

Чийг маш чухал

Дотроосоо ус сайн уугаарай. Энэ нь гэрэлтсэн, толигор арьстай байхад маш их тусална.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top