Нас барсан хүүхдээ кимчиний саванд хадгалсан ээжид ЯЛ ОНООЛОО

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 16

 

Зургаадугаар сарын 15-ны пүрэв гарагт Өмнөд Солонгосын шүүхээс 35 настай эмэгтэйд нялх хүүхдийнхээ цогцосыг кимчиний саванд нуусан хэргээр ял оноолоо. 

Гэмт этгээд болон түүний экс нөхөр 2020 оны эхэн үеэс эхлэн 15 сартай охиныхоо цогцосыг кимчиний саванд хадгалж эхэлжээ. Талийгаачийн ээжид 7.6 жилийн ял оноосон бол аавд нь 2.4 жилийн ял оноосон нь олны эгдүүцлийг хүргээд байна. Прокурорууд талийгаач охины ээжид 13 жил, нөхөрт нь 5 жилийн ял оноох хүсэлт гаргасан ч шүүхээс ялыг бууруулж, ийнхүү шийдвэрлэсэн байна. 

35 настай Со, түүний экс нөхөр Чой нарыг 2022 оны арваннэгдүгээр сард ой гурван сартай охиноо нас барснаас нь хойш 80 км-ын зайд орших Пёнтэк дэх гэртээ хадгалж байсан хэрэгт буруутган баривчилсан. Уг хэрэг 2020 оны нэгдүгээр сард үйлдэгджээ.

 

 

Охиныг нас барахаас өмнө түүний ээж Со 2019 оны наймдугаар сараас 2020 оны эхэн үе хүртэл шоронд ял эдэлж байсан нөхөр нь болох Чойтой уулзахаар очдог байсан бөгөөд энэ үедээ охиныг ойролцоогоор 70 орчим удаа гэртээ ганцааранг нь үлдээсэн болох нь тогтоогджээ. 

Мөн ээж нь охиноо нас барахаас долоо хоногийн өмнөөс халуурч, бөөлжиж байхад нь анхаарал хандуулаагүй хэмээн сэжиглэж байна. Охиныг нас барснаас хэдэн сарын дараа шоронгоос суллагдсан Чой Сөүл хотын Содэмүн дүүрэгт орших эцэг, эхийнхээ байшингийн дээвэр дээрх кимчиний саванд хийн хадгалжээ. 

Энэ хугацаанд тэд охиноо Почон хотод байдаг хамаатныдаа байгаа хэмээн мэдүүлж, 3 сая вонын хүүхдийн тэтгэмж авсан байна.  

Тэдний гэмт хэрэг Почон хотын захиргаанаас охиноо эрүүл мэндийн үзлэгт хамруулах болон бусад хүүхдийн халамжийн хөтөлбөрт хамрагдсан эсэх бүртгэлийг шалгаж байх явцад ил болжээ. 

Нярайн биед задрал явагдсан учир задлан шинжилгээ хийж, нас барсан шалтгааныг тогтоох боломжгүй байгаа тухай прокурорууд мэдээлж байсан билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top