Йонсей их сургуулийн эрэгтэйчүүдийн угаалгын өрөөнөөс НУУЦ КАМЕР илэрчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 16

 

Өмнөд Солонгосын топ их сургуулиудын нэг Йонсей их сургуулийн эрэгтэйчүүдийн угаалгын өрөөнд нууц камер байршуулсан байсан нь ил болжээ. Албаныхны мэдээлснээр хохирогчоос зургаадугаар сарын 14-ний өдрийн 12:00 цагийн үед орчимд дуудлага иржээ. Дуудлага хүлээн авсан цагдаа нар сэжигтнийг тэр дор нь баривчилсан бөгөөд сэжигтэн тус сургуульд суралцаж байсан оюутан байжээ. 

Гэмт этгээд нь эрэгтэй оюутан байжээ. Оюутны хотхон дахь эрэгтэйчүүдийн угаалгын өрөөнд нууцаар бичлэг хийсэн тэрээр гар утас, SD карт зэрэг дээрх зураг болон бичлэгүүдээ устгасан байсан тул нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлээд байгаа аж.  

Йонсей их сургууль нэр хүндээрээ тэргүүлэгч сургуулиудын нэг. Өмнөд Солонгост төдийгүй дэлхийн топ сургуулиудын жагсаалтад багтсан тус сургуульд Монгол оюутнууд ч мөн олноор суралцдаг бөгөөд шилдэг их сургуульд энэ төрлийн гэмт хэрэг гарсан нь олны анхаарлыг ихээр татаад байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ааа(202.21.107.23) 2023 оны 06 сарын 19

Манай ионсей найрамдал эмнэлэг биш биз дээ

0  |  0
Top