Байгальд ээлтэй, түгжрэлийг багасгана гэх зэргээр скүтерийг сурталчилдаг ч үнэндээ дэлхийн олон хотод энэ унааг хориглож, дэг журманд нь оруулаад байгаа юм. Улаанбаатар хот метротой болох гээд чадахгүй болохоороо скүтэртэй хот болсон гэсэн хошин яриа ч бий. Яагаад скүтерийг эсэргүүцэх гэж? Яагаад тэднийг даврааж болохгүйг баталсан долоон шалтгааныг хэлье.
1. Тэд чимээгүй, маш аюултай
Скүтер ямар хурдтай вэ 15 км/цаг гэж байна уу? Хүүхэд байтугай насанд хүрсэн хүнийг ч мөргөөд унагаахад хангалттай хүрэх хурд байна. Гэнэт ардаар чинь шүргээд өнгөрсөн хойно л та ямар аюулд орж болох байснаа бодоод хэсэг зогсох байх. Харин скүтертэй этгээд хэдийн таныг мартчихсан үргэлжлүүлэн давхиж яваа гээд бод. Чимээгүй гарч ирээд зуучихдаг хашааны нохой байдаг даа, яг л тэр гэсэн үг.
2. Урьдчилан таамаглах аргагүй
Хэрэв тэд хүсвэл явган хүний замаар давхина, дургүй нь хүрвэл машины замаар хурдална. Энэ бол үнэхээр даварсан явдал. Явган зорчигч ч юм шиг, жолооч ч юм шиг. Энэ скүтерийг хаана явах ёстойг нь зааж өгөхгүй бол жолооч нарын ч уурыг хүргэж, явган зорчигчдийг ч стресстүүлж байна.
3. Тэд дүрэм дагадаггүй
Хэрэв тэр машины замаар явж байвал гэрлэн дохиог огт анзаардаггүй. Машин унаж яваа биш хойно надад хамаагүй гэж тэр бодно. Ногоон гэрлээр явган зорчигчидтой хамт гарна.
4. Тэд хуулиас гадуур
Скүтер унасан этгээд бараг шийтгэл хүлээдэггүй. Машин зам дээр осол гаргасан, эсвэл явган зорчигчийг мөргөөд унагалаа гэхэд тэр цагдаа хүлээгээд сууж байхгүй, скүтертэй суугаад давхиад одно. Түүний жолооны эрхийг хураана гэсэн ойлголт үгүй. Тэр согтуудаа ч скүтер чөлөөтэй унаж болно, хэн ч юу ч хэлэхгүй.
5. Жолоочдын там
Жолооч нарын хувьд скүтертэй этгээдийг мөргөх нь аймшигтай зүүд л гэсэн үг. Манай хуулиар тэгсэн тохиолдолд жолооч 100 хувь буруутай.
6. Хүмүүсийн төлөө мэт
Тэд хэзээ ч дуулган малгай өмсдөггүй, хамгаалалт зүүдэггүй. Бидний өмнөөс давхиж байгаа мэт аашилна.
7. Тэд бүгд залхуу
Явган зорчигч алхаж, дугуйчид жийж, машины жолооч нар анхаарлаа төвлөрүүлэн жолоо мушгиж явдаг бол скүтерчид зүгээр л залхуу новшнууд. Дээр нь гарлаа, тэгээд л боллоо. Бараг хөдлөхгүй явсаар зорьсон газартаа очно. Ямар ч эрч хүч, энерги гарздахгүй.
Сэтгэгдэл ( 0 )