Их Британийн чөлөөт авирагч энэ сарын эхээр Сөүл хотын хамгийн өндөр барилга болох "Lotte World Tower" барилгын 72 давхарт зөвшөөрөлгүй авирсан гэх хэрэгт холбогдон яллагдагчаар татагджээ.
24 настай Жорж Кинг Томпсоныг өнгөрсөн зургадугаар сарын 12-нд Сөүлийн өмнөд хэсэгт байрлах 123 давхар "Lotte world Tower"-ын гадна талын хананд ямар ч хамгаалалтгүй авчирч байгаад цагдаад баригджээ.
Түүнийг барилгад зөвшөөрөлгүй нэвтэрсэн хэргээр тус байгууллагын үйл ажиллагаанд саатал учруулсан хэргээр анх баривчилсан байна.
Кинг Томпсон зургаадугаар сарын 12-ны өглөөний 05.00 цагийн орчимд тэнгэр баганадсан барилга руу авирч эхэлсэн бөгөөд 555 метр өндөр барилгын 72-р давхарт 08:47 цагийн орчимд хүрчээ. Дараа нь түүнийг лифтэнд суухыг зөвшөөрч, цамхагийн дотор байрлах агааржуулалтын системийн нээлхийгээр дотогш оруулж, дотор нь хүлээж байсан цагдаа нар саатуулжээ.
"Lotte World Tower"-ийн удирдлагууд мөрдөн байцаалт дууссаны дараа чөлөөт авирагчийн эсрэг арга хэмжээ авах эсэхээ шийднэ гэжээ. Одоогоор Кинг Томпсоныг БНСУ-аас гарахыг хориглоод байна.
Сэтгэгдэл ( 1 )
Нэр алдрын төлөө үхэлдсэн дураараа ,даварсан хүмүүс байх юм аа.шанг нь сайн хүртээвэл таарна