Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Хван Ы Жугийн нууц бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан хэрэг гараад байгаа билээ. Энэ сарын 27-нд Сөүлийн Сондоний цагдаагийн газраас хөлбөмбөгчийн нэр төрд халдсан, гүтгэсэн, бэлгийн харилцаанд орж буйг нь хууль бусаар дүрсжүүлсэн хэргээр холбогдох этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Өөрийгөө тамирчны экс найз бүсгүй хэмээн танилцуулсан этгээд олон нийтийн сүлжээнд түүний зураг, бичлэгийг нийтэлсэн бөгөөд үнэн хэрэгтээ экс найз бүсгүй нь биш байсан нь тогтоогджээ. Үүгээр зогсохгүй Хван Ы Жо хэд хэдэн бүсгүйтэй зэрэг уулздаг байсан бөгөөд эдгээр дунд олны танил бүсгүйчүүд ч байгаа тухай дурдсан байна.
Хван Ы Жу Грект явж байх үедээ гар утсаа алдсан нь зураг, бичлэг цацагдах гол шалтгаан болжээ. Гэмт этгээд түүний зураг, бичлэгийг олон нийтийн хэрэгслээр цацна хэмээн Хван Ы Жуг сүрдүүлж байсан удаатай бөгөөд нийт 5 инстаграм хаягаас зураг, бичлэг тараасан болох нь тогтоогдоод байгаа аж.
Тамирчны харьяалагддаг компаниас энэхүү зураг, бичлэг зэргийг худал хэмээн мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )