Өмнөд Солонгосын Бусан хотод 23 настай эмэгтэй анли хэлний багш эмэгтэйг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан нь дэлхий дахинаа багагүй шуугиан дэгдээсэн.
Гэмт этгээд тавдугаар сарын 25-нд англи хэлэх сурахаар ирсэн сурагчийн дүнд хувиран англи хэлний багш бүсгүйг хэрцгийгээр хөнөөсөн нь тогтоогдоод байгаа билээ. Мэргэжилтнүүд түүнийг нэр хүндтэй их сургуульд суралцахын хажуугаар англи хэлний цагийн багш хийдэг бүсгүйд атаархсны улмаас уг хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн дүгнээд байсан. Өнгөрсөн хугацаанд бусдаас тусгаарлагдмал, ганцаардмал амьдралаар амьдарч байсан гэмт этгээд бодит болон бодит бус амьдралыг ялгахаа больж, психопат хэв шинжийн гэмт хэрэг үйдсэн Жон Ёо Жон бүсгүйн тухай шинэ мэдээлэл цацагджээ.
Энэ сарын 26-нд JTBC-ийн мэдээлснээр гэмт этгээд зохих ёсны анхаарал халамж авалгүй өссөн нь хэрцгий гэмт хэрэг үйлдсэн гэжээ. Багаасаа эцэг, эхээсээ тусдаа амьдарсан тэрээр өвөө дээрээ өсжээ. Эцэг, эх нь түүнээс урвасан мэт сэтгэгдэл авч өссөн тэрээр өвөөтэйгөө ч мөн таарамжгүй харилцаатай байсан гэнэ.
Жон Ёо Жон хэрэг үйлдэхээсээ хоёр хоногийн өмнө аав руугаа залган хийхээр төлөвлөж буй гэмт хэргийнхээ тухай ярьжээ. Утсаар ярихдаа ааваасаа хүмүүжилгүй өссөнд нь уучлалт гуйхыг шаардаж, хэрвээ бусдад их хэмжээний хохирол учруулсан бол өөрийгөө ч мөн хохирооно гэжээ. Аавдаа гэмт хэрэг хийснийхээ дараа өөрийнхөө амийг егүүтгэх төлөвлөгөөтэй байгаа тухайгаа ярьсан байна.
Гэмт этгээд коллежид элсэх шалгалт болон төрийн албаны шалгалтад унасныхаа дараа эцэг, эхээ хэрхэн хөнөөхийг хайлтын системээр дамжуулан хайсан нь ил болжээ. Жон Ёо Жонийг одоогоор Бусан дахь эмэгтэйчүүдийн хорих төвийн ганцаарчилсан өрөөнд хорьж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 2 )
энэ бүдүүн бусдын гоо сайхан, чадварт атаархдаг л байж таарна. Угаасаа Со нар үнэн аймаар атаархуу муу санаатай долигнуур улс
орчин үеийн сэтгэл мэдрэлийн өвчтөнгүүд