Дөнгөж төрсөн хоёр хүүхдээ хөнөөж, гэрийнхээ хөргөгчинд хадгалж байсан хэрэг гарсан нь Өмнөд Солонгосын иргэдийг багагүй цочирдуулаад байна.
Гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйг баривчилж, хяналт шалгалтын ажиллагаа явуулах үед эмэгтэй хоёр хүүхдээ төрснөөс ердөө нэг хоногийн дараа боомилон хөнөөсөн болох нь тогтоогджээ.
30 гаруй насны сэжигтэн эмэгтэй санхүүгийн хүндрэлтэй байсан учраас үр хөндүүлсэн хэмээн нөхөртөө хэлжээ. Цагдаа нар эмэгтэйн нөхрийг гэмт хэргийн хамсаатан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн ч холбогдолгүй болохыг нь тогтоосон байна.
Сэжигтэн 2018 оны арваннэгдүгээр сарын 3-нд охин, 2019 оны арваннэгдүгээр сарын 19-нд хүү төрүүлсэн бөгөөд эмнэлгээс гарч, гэртээ ирмэгцээ хүүхдүүдээ боомилон хөнөөсөн аж. Хүүхдүүдийнхээ цогцосыг хөргөгчиндөө хадгалж байсан бүсгүйг хүний амь хохироосон хэрэгт буруутган шалгаж байна.
Эмэгтэй хүүхдүүдээ хөнөөж, хөргөгчиндөө хадгалах болсон нь ямар нэгэн онцгой шалтгаангүй хэмээн мэдүүлжээ. Тус улсын эрүүгийн хуульд нярай хүүхдийн амь насыг хохироосон иргэнд 10 хүртэлх жилийн хорих ял оноодог бол хүний амийг санаатай хөнөөсон тохиолдолд цаазаар авах, бүх насаар нь хорих ял оноодог. Харин бүсгүйд илүү хүндрүүлсэн ял оноож магадгүй тухай эх сурвалжууд дурджээ.
Сэтгэгдэл ( 8 )
солонгост хүүхдээ алсан хэрэг 400 гарчихаад байна наана чинь солонгос эрчүүд эмэгтэйчүүдээ хамгийн харгис гэж байна. гэвч харгис эрчүүд нь эмэгтэйчүүдээ дураараа хүчиндэж ийм харгис болгосон. хүчиндүүлсэн эмэгтэй алуурчин л болдог. надад нэг эр хүн шүргэсний дараа хүн алмаар санагдаж үнэхээр уур хүрдэг
ХАА БАЙСАН СОЛОНГОСЫН БУЛАЙГ ЭНД ДЭЛГЭЭД СТРЕССТЭЙ ОЛНЫГ УЛАМ СТРЕСС ДЕПРЕССДҮҮЛЭХ ЯМАР ХЭРЭГ БАЙНА ! ДУУРИАГААД ЭХЭЛНЭ ! ЭХЭЛЧИХСЭН БАЙГАА !
эргүү мал
erguu malnuudad ur zayah yumaa. ene met erguu malnuudiin tuhai MGL chuud gedeg malnuudad buu duulgaj bai. Ene uhernuud duuraina shuu
Асрамжийн газар гэж байдаггүй юм байхдаа
Малууд минь энэ чинь шүтээд байдаг капиталист чинь .социализмыг муулаад бдг Үүл баатар чинь байр хувьчлахдаа өөриинхөө байранд оруулаагүй соц үед баригдсан байрыг үрсэн.машин тоолдог бсн гэж бас хуцаад бсн шинэ машин авч чадахгуй ард түмэн чинь хугацаа нь хог унаж УБ замыг чихэж бн
sain harj aw solongosiig shuteed bdag humuus!!! neg iimerhuu l bna tsaana chini
СО киногоо үз тэгээд дуурайгаад алцгаа үхэрнүүдэ