АНУ-ын 146 мянган жүжигчин ажил хаялт зарлалаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 14

АНУ-ын Жүжигчдийн Холбоо (SAG-AFTRA) ажил хаялт зарлалаа. Кино, нэвтрүүлгийн зохиолчдын зарласан ажил хаялтын дараагаар ийнхүү жүжигчид мөн энэ тэмцэлд нэгдэж байна. 1980 оноос хойш тус улсад жүжигчдийн нэгдсэн ажил хаялт болоогүй бол 1963 оноос хойш зохиолч, жүжигчид хамтран ажил хаясан удаагүй аж.

Жүжигчид хэд хэдэн шаардлага тавиад байна. 

Нэгд, хиймэл оюун ухааны дэвшилтэт технологи хөгжсөнтэй холбоотойгоор жүжигчдийн гэрээг дахин хянан үзэж, цалинг нэмэх.

Хоёрт, хиймэл оюун ухааны тусламжтайгаар жүжигчдийн дүр төрхийг хууль бусаар ашиглахыг хориглох.

Гуравт, авч болох дүрээ хэрхэн бүтээхээ харуулсан бичлэгийг хянах, сонгох маш тодорхой дүрэмтэй болох зэрэг шаардлагууд багтаж байна. 

Мөн сошиалын шууд цацалтууд элбэгшсэнээр телевизийн эзлэх байр суурь буурч, зурагтаар дахин шоу цацагдах нь цөөрсөн учир нэмэлт орлого багассан. Шоу нэвтрүүлгүүд богиноссон учир жүжигчдэд ажил олох боломж багассан зэрэг шалтгаануудыг дурдаж, дээрх асуудлуудыг шийдэж өгөхийг Кино, Телевизийн Продюсерүүдийн Нэгтгэл (AMPTP) шаардаад байна. 

Кино, нэвтрүүлгийн зохиолчид тавдугаар сарын эхэнд ажил хаялт зарласан учир алдартай төсөл нэвтрүүлгүүд зогсож, оройн телешоу гарахаа больсон. 

Харин одоо жүжигчид ажил хаялтад нэгдсэнээр киноны зураг авалт болон шинэ бүтээлтэй холбоотой хэвлэлийн бага хуралд оролцохгүй болох юм. 

Мэтт Дэймон, Эмили Блант, Роберт Дауни нарын зэрэг алдартай жүжигчид Лондонд Oppenheimer киноны нээлтийн дараагаар шууд ажил хаялтад нэгджээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.229.120.195) 2023 оны 07 сарын 17

Бүх зүйл өөрчлөгдөж байна даа, шинэ эрин өөрөөр үргэлжлэх нь.

1  |  0
Зочин(43.242.243.146) 2023 оны 07 сарын 17

Манай хошин урлагийнхан, нийтийн дууныхан ажил хаяж буян болохгуй юм байх даа, кк

7  |  1
Top