"Брижит Жонсын өдрийн тэмдэглэл" киноны гол дүрээрээ од болон гялалзсан Холливудын жүжигчин эмэгтэй Рене Зелльвегер 54 насандаа хуримаа хийхээр бэлтгэж эхэлжээ.
Түүний сэтгэлт эр нь Их Британийн телевизийн хөтлөгч Ант Анстед юм.
Рене Зелльвегер өөрөөсөө 10 дүү Анстедтай нижгэр бус маш цөөхөн зочинтой, цомхон хурим хийхээр төлөвлөсөн байна. Өмнө нь дуу хөгжмийн од Кенни Чеснитэй 2005 онд гэрлэсэн ч ердөө дөрвөн сарын дараагаар салснаас хойш Рене Зелльвегер хэвлэлийнхнээс “Хайр сэтгэлд азгүй” гэх тодорхойлолтыг авсан. Улмаар түүнийгээ баталсаар өдийг хүрсэн юм. Тэгвэл одоо хамтдаа амьдрах сэтгэлд таарсан хүнтэй болжээ.
“Хуримаа бэлтгүүлэх талаар ойр дотны хүмүүстээ дуулгасан. Цомхон, даруухан хурим хийнэ. Бие биенээ бүрэн ойлгож, ухаангүй дурлацгаасан болохоор хурим хийхээр тэсэн ядаж байгаа” хэмээн жүжигчин эмэгтэйн ойрын гэх эх сурвалж ярьсан байна.
Рене Зелльвегер олны танил хэд хэдэн эртэй амрагийн харьцаатай байснаас хамгийн алдартай нь гэвэл Брэдли Купер, Жим Керри нар юм.
Харин Ант Анстедын хувьд өмнө нь хоёр удаа гэрлэсэн, гурван хүүхэдтэй. Одоо хүүхдүүд нь том болсон.
Сэтгэгдэл ( 1 )
Ёоо харцны инээмсэглэл.Азгүй ч юу байхав 4сарын гэрлэлтээсээ болоод л ууцандаа хуга хийлгэчихээд өөрөө зөвшөөрдөггүй л бхгүй юу да.Тэрнээс бусад шигээ хэдхэн жилийн настай гэрлэлт хийгээд салаад сар болоод гэрлээд явах нь азтай юу ЖЛО гэж амьд жишээ байна